Гадаадын хэвлэлд: Ангарскийн газрын тосны үйлдвэр Монгол руу экспортоо нэмнэ
Interfax.ru сайтад манай улсын талаар нийтэлсэн нийтлэлийг орчуулан хүргэе
ОХУ-ын "Роснефть" нээлттэй хувьцаат нийгэмлэгийн зүгээс Монголын талд газрын тосны бүтээгдэхүүнийг нөхөж олгохоор болжээ.
Тус компанийн гүйцэтгэх захирал Игорь Сечин болон Монголын УИХ-ын дарга Г.Занданшатар нар лхагва гарагт уулзахдаа дээрх асуудлыг хөндсөн байна. Энэ үеэр Монголд газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх, Улаанбаатар хотын эрчим хүчний байгууламжуудын хүчин чадлыг шинэчлэх асуудлыг хөнджээ.
Хэвлэлийн мэдээнд дурдсанаар "Нийлүүлэлтийн үнийн асуудал яриа хэлэлцээний гол сэдвүүдийн нэг байлаа. Талууд газрын тосны бүтээгдэхүүний үнийг тогтоохдоо зах зээлийн уян хатан ханшийг харгалзах талаар өмнө нь байгуулсан тохиролцоог тууштай хэрэгжүүлнэ гэдгээ дахин нотоллоо" гэв.
Үргэлжлүүлэн "Монгол Улсын төмөр замын хэт ачаалалтай холбоотойгоор энэ оны зургаадугаар сард хүргэгдээгүй газрын тосны бүтээгдэхүүнийг нөхөж нийлүүлэх асуудал байгаа. Гэрээний дагуу ирэх саруудад уг бүтээгдэхүүнийг нөхөж нийлүүлнэ" хэмээлээ.
Мөн Ангарскийн газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд удахгүй төлөвлөгөөт засвар хийх билээ. Үүнтэй холбогдуулан Монгол руу экспортоо нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна.
"Роснефть" компанийн зүгээс 2005 оноос хойш Монголын зах зээлд 13.7 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлжээ.
Н.АННА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.