ДЭЛХИЙ

Урд хөршийн хэвлэлд: “SCMP” Ерөнхий сайдын айлчлалд ямар анализ хийв

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айчлал хийж байгаа билээ. Энэ айчлалын талаар “South China Morning Post” сайт мэдээлсэн нийтлэлийг уншиагч та бүхэндээ орчуулж хүргэе.

Монгол Улс БНХАУ-тай техник технологи, төмөр зам, ногоон хөгжлийн чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх төлөвтэй байгаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн даваа гарагт (2023.06.26) урд хөршдэх зургаан өдрийн айлчлалаа эхлүүлсэн. Тэрбээр дээд түвшний төлөөлөгчдийг ахлан БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Чянтай хэлэлцээ хийж, Тяньжинд болох “World Economic Forum”-ын 14 дэх уулзалтад оролцоно. Оюун-Эрдэнэ тус айлчлалын талаар албан ёсны мэдэгдэл хийхдээ “Анхны албан ёсны айлчлалаа БНХАУ-д хийж, хоёр орны харилцааг өргөжүүлэх боломжийг ашиглаж байгаадаа баяртай байна” гэжээ.

Түүний гаргасан мэдэгдлээс харвал шинжлэх ухаан, технологи, инновац, ногоон хөгжил, тэр дундаа Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц зэрэг төслүүдэд ахиц дэвшил гаргах зэрэг асуудлыг хэлэлцэх юм. Энэхүү уулзалтын талаар Хонконгийн Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Эдийн засгийн хөгжлийн төвийн захирал Эдвин Лай “БНХАУ яагаад Монголтой ийм харилцаа тогтоох сонирхолтой байгааг би ойлгож байна. Монгол нь Хятадын Төв Азитай харилцах замд маш чухал ач холбогдолтой, тийм болохоор Хятад ирээдүйгээ харж алхам алхмаар бодлогоо явуулж байна. Энэ нь үндсэндээ хөгжиж буй орнуудтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаар харилцаа тогтоох тууштай стратеги” хэмээсэн аж.

Хоёр улсын Засгийн газар Гашуунсухайтын төмөр замын сүлжээг сайжруулах, Бичигт, Шивээхүрэнгийн төмөр замыг нэгтгэх чиглэлээр ажиллана. Тавантолгойн орд болон БНХАУ-ын хилд ойр Гашуунсухайт хоёрыг холбосон төмөр замыг өнгөрсөн есдүгээр сард ашиглалтад оруулсан. Ингэснээр БНХАУ-руу экспортлох нүүрсний хэмжээг жилд 50 сая тонн хүргэнэ гэж тооцоолж байгаа. Бичигт, Шивээхүрэнгийн боомтыг ӨМӨЗО-той холбох боломжтой. Хэрвээ тэгвэл нүүрс, зэс гэх мэт ачаа тээврийг илүү өргөн цар хүрээтэй төмөр замаар тээвэрлэх юм.

Төмөр замын төсөлд БНХАУ ач холбогдол өгч байгааг Австралийн Тасманийн их сургуулийн Ази судлалын профессор Жеймс Чин “ОХУ Украинтай дайтаад завгүй байгаа, Монгол АНУ-д сонин биш ийм үед БНХАУ Монголтой тээврийн дэд бүтцээ сайжруулахыг хүсэж байгаа. Хятадын зорилго бол Монголоос баруун зүгт, Беларусь хүртэл төмөр замын төслүүдээ өргөжүүлэх”гэж тайлбарлажээ. 

Энэ айлчлалаар Оюун-Эрдэнэ БНХАУ-аас авсан зээлээ хөгжлийн зээл болгон сунгах боломжийг хэлэлцэх төлөвтэй байгаа. Сингапур дахь “ISEAS-Ysof Ishak” хүрээлэнгийн ахлах Жаянт Менон “БНХАУ олгосон зээлээр нь бүтээн байгуулагдах бүх дэд бүтцийг бусад улстай холбогдох төлөвлөгөөний нэг хэсэг болгон ашиглана. Монгол Улс Хятадын зээлийг дуртайяа хүлээн авна. Учир нь гэвэл зээл авах өөр сонголтод Азийн Хөгжлийн банк, Дэлхийн банк гэх мэт олон талт харилцаатай байгууллагууд байгаа” хэмээжээ. Тэрбээр нэмж хэлэхдээ Хятадын зээл олон талт харилцаатай зээлдэгчидтэй харьцуулахад цөөн анхааруулгатай ирдэг гэсэн байна.

Оюун-Эрдэнэ өнгөрсөн гуравдугаар сард “South China Morning Post”-д ярилцлага өгөхдөө Монгол Улс эдийн засгаа төрөлжүүлж, нэг зах зээлээс хамааралтай байх нөхцөл байдлаа бууруулахыг эрмэлзэж байгаа хэмээсэн. Тухайлбал Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон тавдугаар сард Монголд айлчилсны дараа Монголын Засгийн газар хоёр улсын хооронд аялал жуулчлал, арилжааны шууд нислэг, арилжааны хиймэл дагуулын чиглэлээр хамтын ажиллагаагаа тэлэх болсон гэж мэдээлсэн билээ.

Эх сурвалж: South China Morning Post

Б.БУЯНДОРЖ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Орос зодолдоод завгүй байх үёд маниуус станц, төмөр зам, нээптээ бариад авбал тун зүгээрсэн. Новшийн оросууд мөдхөн гацаагаад эхлэнэ шүү

Холбоотой мэдээ

Back to top button