ДЭЛХИЙ

Пригожин Беларусьт иржээ

Вагнер хувийн цэргийн группийн ахлагч Евгений Пригожин бослого гаргаснаасаа гурван өдрийн дараа Беларусьт хүрэлцэн иржээ. Сүүлийн гурван өдөр түүний оршин байгаа газар тодорхойгүй байсан юм. Мягмар гарагт (2023.06.27) түүний хувийн нисэх онгоц Беларусийн нийслэл Минск хот руу нисэж байгааг шинжээчид илрүүлсэн аж.

Энэхүү мэдээлэл гарсны дараа Александр Лукашенко “Үнэн, тэр өнөөдөр Беларусьт ирсэн” гэж баталжээ. Лукашенко Вагнерын цэргүүд ахлагчаа дагахыг хүсвэл ашиглалтаас гарсан цэргийн баазад ирж байрлаж болно гэсэн юм. Мөн тус бүлгийн цэргүүдэд ОХУ-ын Зэвсэгт хүчинд нэгдэх боломж байгаа билээ.

Беларусьтай хиллэдэг НАТО-гийн гишүүн Польш, Латви, Литва орнууд Вагнерын гишүүд тус улсад хүрэлцэн ирэх нь асуудал дагуулж магадгүй гэжээ. Литвийн Ерөнхийлөгчийн зөвлөх хөлсний цэргүүд хорлон сүйтгэх ажиллагаанд оролцож болзошгүй тул аюултай гэж хэлсэн байна.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button