Нийгэм мэдээ
Засгийн газар хуралдахгүй

Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газар хуралддаг. Харин өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын зарим гишүүн БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй. Ийм учир хуралдахгүй юм байна.
Энэ даваа гарагаас эхэлсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ дахь айлчлалд Сангийн сайд Б.Жавхлан, ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар тэргүүтэй Засгийн газрын төлөөлөл багтаж яваа юм.
Өнөөдөр Засгийн газар хуралдахгүйг хэвлэл, мэдээллийн албанаас нь баталгаажууллаа.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.