Нийгэм мэдээ

Ц.Магалжав: Наадамд барилдах монгол туургатнууддаа эрэмбийн асуудлыг шийдэж өгнө

Үндэсний их баяр наадмын зохион байгуулалттай холбоотой асуудлаар Баяр наадмын салбар комиссоос мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Монголын үндэсний бөхийн холбооны дарга Ц.Магалжав бөхийн барилдааны шинэ дүрмийг хэрхэн боловсруулсан талаар тайлбарласан юм.

Тэрбээр "Үндэсний бөх уламжлалт соёл боловч бүх зүйл хуулиар зохицуулагдах ёстой. Иймд зөвшилцөлд хүрч, дундын хувилбарыг барилдааны дүрэмдээ оруулсан. Наадмыг нийт монголчуудаас гадна хилийн чанадад суугаа монголчууд ч үздэг.

Өвөрмонголын WeChat сүлжээгээр 60-80 мянган өвөрмонгол хүн наадам үздэг гэсэн тоо статистик гарсан. Энэ дүрмээ Шадар сайдад уламжилж байгаа. Долдугаар сарын 5-ны Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулна. Энэ тухай мэдээллийг бүх бөхчүүддээ өгсөн, түгээсэн байгаа.

Долдугаар сарын 8-10-ны хооронд бүртгэл хийгдэнэ. Монгол туургатнууд ихээр ирж барилдах хүсэлт өгч байна. Эрэмбийн асуудлыг шийдвэрлэж өгөөч гэж дүүрэг буюу аймгуудад барилдах хүсэлт ирсэн. 30 гаруй бөх зургаан аймагт хуваагдан барилдахаар болсон" гэлээ.

Мөн энэ үеэр допинг хэрэглэсэн болох нь батлагдсан нэр бүхий гурван бөхийн асуудлаар тодруулахад "Арслан Э.Оюунболд зөвшөөрөөгүй, харин бусад хоёр бөх хүлээн зөвшөөрсөн" гэлээ. Тодруулбал, Монголын Үндэсний бөхийн холбооны хуралдаанаар Улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг найм, Улсын харцага Ц.Мөнхбаяр, аймгийн арслан Б.Өсөхбаяр нарын барилдах эрхийг тус тус дөрвөн жилээр хасах шийдвэрийг гаргаад байгаа юм.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Өвөрмонгол, Халимаг, Тувагийн бөхчүүдийг нэгийн даваанд аваргуудын аманд өгдөг нь буруу ш дээ. Тэдний цолыг наана гэхэд ядахдаа аймгийн түвшинд дүйцүүлж үзэж болноо доо ! Яс, махны тасархай гээд ирэхэд нь нээх их гадуурхаад байх нь бидний сэтгэлгэ эний соёлын дутмагшлыг харуулдаг шүү !

Нямка
Нямка
Reply to  Зочин

Тийм шүү..надад бас тэгж дүгнэгддэг ч энэ Магалжав гэх залуу Монгол туургатан ах дүүсээ их дэмждэг үндсэрхэг хүчирхэг сэтгэлгээтэй залуу санагдсан... та бас хэл цус нэгт ах дүүсдээ сэтгэл гаргаж чаддаг мундаг эрхэм байна .

Irgen
Irgen

Mongol tuurgatnuudiinhaa asuudal iig hurdan shiidej uguh heregtei
Ted ulsdaa aldar nertei olon buhchuudees bas l shalgarch garch irsen amjilt ii ni bodoltsood aimagiin tsolnii hemjeend barilduulval zugeer.

Зочин
Зочин

Bid Hamagmongol tuurgatanii tusgaar uls gal golomt mon yum bol ochuuhen muu jalgiin uzleesee salj tedniig urij oroltsuulah heregtei bidend alich utgaaraa ashigtai harin zereg deviin huvid 1 shataar buulgaad oroltsuulah heregtei hervee oron nutagt mon adil yopon solongos kazakstan g.m. oronuud ooriin bohiig delhiin sport bolgoj baina harin bid esregeer baina uund bidnii jalgandaa Azgargalah gesen Yavuurgui bodlogo saad bolood baina Hamagmongolchuud negdegtun

Холбоотой мэдээ

Back to top button