"Нэг хугацаанд хийхгүй бол бөхчүүд наадам хэсэж, ёс зүйгүй үйлдэл гаргадаг"

Үндэсний их баяр наадмын зохион байгуулалттай холбоотой асуудлаар Баяр наадмын салбар комиссоос мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг зарим асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал, энэ жил улсын хэмжээний бүх наадмыг долдугаар сарын 10-13-ны өдрүүдэд хийх захирамж гараад байгаа билээ.
Уг асуудлаар тэрбээр "Наадмуудыг долдугаар сарын 10-13-ны өдрүүдэд хийхгүйгээс шалтгаалж, зарим бөхчүүд бөөнөөрөө нэг хэсэг болж, наадам хэсэж, аймаг сумдад ёс зүйгүй үйлдэл гаргадаг байсан. Мөн ган, зуд зэрэг тодорхой нөхцөл байдлаас бусад шалтгаан үүсээгүй нөхцөлд бол нэг цаг хугацаанд зохион байгуулах нь зүйтэй гэж үзсэн. Бид наадмаа хуульчилсан ард түмэн. Энэ эргээд хуульчлагдсан харилцаа гэдгийг ойлгох хэрэгтэй.
Хоёрт, манай ахуйтай холбоотой асуудлууд гарч ирсэн. Намрын, өвлийн бэлтгэл эхэлж байхад наадам гээд ажлаа орхидог гэсэн асуудлууд ч гарч ирсэн юм аа.
Зарим бөхийг орон нутагт барилдъя гэхэд бүртгэдэггүй, нутаг усны ялгамжтай байдлаар ханддаг асуудал бий. Иймд ийм хандлага битгийг гаргаасай гэж уриалж байна. Аль болох МҮБХ-ны салбар төлөөлөгчдийг зохион байгуулах багтаа оруулаасай гэж хүсэж байгаа. Наадам бидний үндэсний бахархал учраас ямар нэг өөрөө өөрсдийгөө ялгаварлан гадуурхсан үйлдэл битгий гаргаасай гэж уриалж байгаа юм" гэлээ.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нэг хугацаанд улс, аймаг, сум баярын тэмдэглэвэл олон талын ашигтай.
Гарчигаач зөв өгч чадахгүй хэмжээнд доройтох гэж.
ер нь бол аймаг хэсэж явахыг хориглох хэрэгтэй шүү тал тал олон наадам хийхгүй байх хэрэгтэй
Үнэхээр зөв зүйтэй шийдвэр байна. Бөхчүүдээс болж ийм шийдвэр гаргаж байгаа нь манай бөхчүүд хэр доошоо орсныг давхар батлаад өгчээ
Хаа очиж энэ удаа маш зөв шийдвэр гаргажээ.болоошдээ.ингээд байвал иргэд юу гэж бухимдаад байх вэ.дээ.
Хужиртын наадмыг арваад жилийн өмнө удаа үзэхэд бөх нь нэрийг нь санахгүй нэг улсын цолтой бөхийн хүү сумын заан болох ёстой гээд л бөх эхэлсэн хойно бараг 2, 3ын даваанаас нэг залуу ирж барилдаж байсан шүү. Хүмүүс нь бүгдээрээ тэгэх ёстой юм шиг хүлээн зөвшөөрөад
Ёстой зөв хууль эрх зүйт төртэй улс юм бол нэгэн хугацаанд орон даяар наадмаа хийх нь зүйтэй Маш их талархаж дэмжиж бна