Нийгэм мэдээ

"Л.Чинбатыг яллагдагчаар татах эсэхийг прокурор хянаж байна"

ЦЕГ-аас сүүлийн өдрүүдэд олны анхаарлыг татаад буй хэргүүдийн талаар мэдээлэл өглөө.

Энэ үеэр "Гацуурт" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Чинбатад холбогдох хэргийн явцыг танилцуулсан юм. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас хэргийг прокурорт шилжүүлээд байсан. Харин өчигдөр прокурор нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан талаар мэдээлсэн билээ.

Тэгвэл өнөөдөр (2023.06.29) ЦЕГ-аас "Л.Чинбатад зургадугаар сарын 19-ний өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8-ийг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1, 20.16, 13.14-д зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. 

Цагдаагаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгасан. Улмаар зургадугаар сарын 26-нд Эрүүгийн хэрэг нээж, яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлсэн. Прокурор саналыг хүлээж аваад ажлын гурав хоногийн дотор шийдвэр гаргана.

Одоо прокурорын шатанд эрүүгийн хэрэг үүсгэх үү, яллагдагчаар татах уу гэдгийг шийдвэрлэхээр хянаж байна" хэмээн мэдээлэл өглөө.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Даварцан бөөсийг гадуур байцаахгүй шүү

Иргэн
Иргэн

Нэг удаадаа өршөөчих. Том сургамж

Зочин
Зочин

Ха ха намын санхүүжүүлэгч нь луйварчин гэж

Холбоотой мэдээ

Back to top button