Улс төрийн мэдээ

"Замын-Үүд боомтыг 24 цагаар ажиллуулахаар 2 тал ажлын хэсэг гаргасан"

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн энэ даваа гарагаас эхэлсэн БНХАУ дахь айлчлал үргэлжилж байна.

Энэ хүрээнд Боомтын асуудал эрхэлсэн сайд Б.Тулгын байр суурийг хүргэж байна.

Тэрбээр "Өнөөдрийг хүртэл хоёр улсын хооронд удаан яригдаж байсан төсөл, яриа хэлэлцээрүүдийг дуусгах чухал ач холбогдолтой айлчлал болж байна.

Олон асуудлыг эрэмбэлсэн. Хамгийн түрүүнд хилийн боомтуудын төмөр замын холболт, хуваарийг нэмэгдүүлэх асуудлыг чухалчиллаа. Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын холболтыг энэ ондоо багтааж хийхээр боллоо. Бусад чухал боомтуудын холболтын асуудлыг ч ярилаа. Замын-Үүд-Алтанбулагийн төмөр замыг хос болгох, нарийн төмөр зам барих хэлцэл хийлээ.

Эрхэлж буй асуудлынхаа хувьд БНХАУ-ын Боомтын захиргааны даргатай уулзаж, хэлэлцээр хийлээ. Үүгээр олон жил яригдаж буй Замын-Үүдийн боомтыг 24 цагаар ажиллуулахад санал нэгдлээ. Үүнийг шууд гарын үсэг зураад хийчихгүй учраас хоёр талаас ажлын хэсэг гарч, бэлтгэл ажлаа хийхээр боллоо" гэлээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Эрдэнэ
Эрдэнэ

Хоёр тал ч гэх шиг Хятад л мэднэ ш дээ ккк

Мөнхбат
Мөнхбат

Хужаа нар өөрсдийн эрх ашгийн төлөө хилээ ч хаалгүй ажиллуулж чадаж бхад манайхан яадаг билээ

Зочин
Зочин

Хамгийн өөртөө итгэлгүы хүнийг ийм чухал ажил даалгах ч гэж ннам хоорондын албан тушаалын наймааг 9 сайд зогсоож чадахгүгээ хэлээсэй

Холбоотой мэдээ

Back to top button