Улс төрийн мэдээ
УДШ-ээр Ш.Батхүүд 9 жилийн ял оноох эсэхийг хянан хэлэцэнэ

Улсын дээд шүүх өнөөдөр (2023.06.30) Ш.Батхүү нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэхээр товлосон билээ.
Тодруулбал,
- Ш.Батхүү, Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат, Г.Алтан, Э.Сүрэн нарт холбогдох 226 хавтас хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Батгэрэлийн өмгөөлөгч К.Бауиржан
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Оюунболд, А.Энхгэрэл нарын өмгөөлөгч М.Дэлгэрнасан
- Шүүгдэгч Ш.Батхүү
- Түүний өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, Ж.Батзоригт, Б.Баатарсайхан,
- Шүүгдэгч Э.Сүрэн, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Д.Наранцэцэг
- Шүүгдэгч Ч.Ганзориг, түүний өмгөөлөгч Э.Ганхөлөг нарын гаргасан гомдол болон прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн ийн хянан хэлэлцэх юм байна.
Үүний өмнө Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх Г.Алтан, Э.Сүрэн нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож тэдгээрийг цагаатгаж, шүүгдэгч Ш.Батхүүг Г.Алтан Э.Сүрэн нартай бүлэглэн хэрэг хянан шийдвэрлэх ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамч гэдгийг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэх хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ш.Батхүүгийн эдлэх ялыг 9 жилийн хорих ялаар тогтоож, шүүгдэгч Ч.Ганзоригт холбогдох торгох ялыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн билээ.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хулгайч Ч.Ганзоригийн хөрөнгийг хурааж шоронд хийх хэрэгтэй. Хүү Тэмүүлэн нь ЖДҮ-гээс хулгай хийсэн. Удам дамжсан хулгайч оркуудыг үндсээр устгах хэрэгтэй. Төрийн өндөр алба хашиж амин хувиа бодсон төрөөс төрсөн тэрбумтнууд
Энэ хулгайчууд ялаас мултарсаар байхуу. Юу г нь хянан хэлэлцдэг юм бээ. Ял завшин хулгайн мөнгөө амин хувьдаа ашиглах боломжийг олгох юмуу. Ингээд байвал хулгай луйвар авилгал байсаар л байх болно. Ч. Ганзориг гэж хязгааргүй шуналтай новш байгаа юм.
Надад авилгал өгвөл би өршөөхөөс өөр яахийм. Би шүүгч болохоор надад хэн ч халдах эрхгүй. Би бүхниийг өөрөө шийднэ. Авилгал аваад ялаас мултлахад яадгийм. Угаасаа тийм зохион байгуулалттай шүүхийн систем юм чинь.
Надад авилгaл өгвөл би өршөөхөөс өөр яахийм. Би шүүгч болохоор надад хэн ч хaлдах эрхгүй. Би бүхниийг өөрөө шийднэ. Авилгaл аваад ялаас мултлахад яадгийм. Угаасаа тийм зохион байгуулaлттай шүүхийн систем юм чинь.
Ичээсэй шүүх
Монголын шүүх арай л дэндүү шударга бус болж дээ. Яана даа. Хэргийг хэлэлцээд шүүгээд шийдвэрлэхэд 1 сар л хангалттай шүү дээ. Бүх зүйл нь тодорхой ийм юман дээр ингэж цаг авч дампууруулах гэж дээ
Ulsaas Terbum terbumaar ni xulgai xiichixeed xeregsexgui bolgoj tdagaatgaad baixdaa yadag yum.
Ийм шүүхтэй улс бүтэхгүй ээ