Нөхцөл байдал: Усанд автсан 43 орон сууцны цахилгааныг хязгаарлаад байна

"Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ"-ний 54 дэд өртөөнд холбогдсон 14,132 хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, хүчдэлээс тасалжээ.
Долоодугаар сарын 24-ний өдрийн 08.00 цагийн байдлаар 53 дэд өртөө, 10020 хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчийг буцаан сэргээсэн байна.
Одоогийн байдлаар зоорийн давхарт ус орсон болон болзошгүй эрсдлээс сэргийлж 22 дэд өртөөний 43 байр 4112 хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчийг хязгаарлажээ.
СБД-ийн 1-р хороонд 3 орон сууц, БЗД-ийн 43-р хороонд 23 орон сууц, ХУД 15-р хороонд Рапид харш хотхоны 4 байр, 2,3,10-р хороонд 5 орон сууц, БГДүүрэгт 8 байрнуудын зоорийн давхарт ус орсон болон цахилгааны щит усанд автсан. Усыг соруулж дууссаны дараа залгах боломжтой байна.
Долоодугаар сарын 23-24-ний 08:00 цаг хүртэл нийт 549 дуудлага бүртгэгдэж 537 дуудлага барагдуулжээ.
Ажиллах хүч, машин механизм: Нийт 127 ажилтан, 29 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж байна.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Алтай хотхон 53в байр тоггүй өчигдрөөс хойш бгаа гэтэл энэ мэдээлэлд бхгү бхын