АНУ, Япон, БНСУ хямралын үед зөвшилцөж байх тохиролцоонд хүрлээ

Баасан гарагт (2023.08.18) АНУ, Өмнөд Солонгос болон Япон улсын удирдагч нар Мэриланд мужид хамгийн анхны гурвалсан уулзалтаа хийсэн билээ. Тэд ямар нэгэн хямралтын үед хоорондоо зөвшилцөх шийдвэрт хүрсэн аж. Тус тохиролцоо нь хоорондын харилцаа нь олон жилийн турш үйл ойлголцолд байсан Япон, Өмнөд Солонгосын хувьд чухал алхам болж байна.
Бээжин өмнө нь мэдэгдэл хийхдээ Өмнөд Солонгос, Япон хоёртой харилцаагаа бэхжүүлэхээр ажиллаж байгаа нь бүс нутагт үүсээд буй хурцадмал байдал, сөргөлдөөнийг нэмэгдүүлж болзошгүй гэж анхааруулсан билээ. Гурван улс БНХАУ-ын өдөөн хатгахаас зайлсхийж байгаа ч улсыг нь дипломат аргаар дэлхийгээс тусгаарлаж, цэрэг зэвсгээрээ бүслэхээр оролдож байна гэж Хятад улс АНУ-ыг шүүмжилж байсан юм.
Уулзалтын дараа гурван улс эдийн засаг болон зэвсэгт хүчний хамтын ажиллагаагаа сайжруулах тохиролцоонд хүрж, БНХАУ-ыг Өмнөд Хятадын Тэнгист аюултай, түрэмгий үйл ажиллагаа явуулдаг гэж шүүмжилсэн байна.
Эх сурвалж: Reuters
Б.БУЯНДОРЖ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.