НИЙГЭМ

Нийслэлийн цэцэрлэгийн хуваарилалт өнөөдрөөс хийгдэнэ

Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл хаагджээ. E-Mongolia системд бүртгүүлсэн хүсэлтийн дагуу өнөөдрөөс эхлэн цэцэрлэгийн хуваарилалт хийгдэхийг БШУЯ-наас мэдээлсэн юм.

Аль цэцэрлэгт хуваарилагдсан талаарх мэдээллийг наймдугаар сарын 21-25-ны өдрүүдэд эцэг эх, асран хамгаалагчдын бүртгэлтэй утасны дугаарт илгээх юм байна.

Энэ сарын 1-нээс эхэлсэн цэцэрлэгийн бүртгэлд 116,337 хүсэлт ирсэн ажээ. Үүнээс 111,253 хүүхэд цэцэрлэгт хамрагдана. Харин 783 хүүхэд орон нутаг руу шилжих бол 2,808 хүүхэд цэцэрлэгээ солих хүсэлт ирүүлсэн ажээ.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button