Хувара хотын ойролцоо буудалцаан болж, эцэг хүү хоёр амь үрэгджээ

Палестинчууд Баруун эрэгт халдлага үйлдсэний улмаас эцэг, хүү хоёр амь үрэгджээ.
Энэхүү үйл явдал Хувара тосгоны ойролцоох машин угаалгын газар болсон юм. Зэвсэгт этгээд явган дөхөж ирмэгцээ гал нээсэн байна.
Израилийн түргэн тусламжийн албаны мэдээлснээр, 28, 60 настай хоёр эрэгтэй хэргийн газарт нас барсан байсан гэжээ. Тэд хоёулаа Израилийн өмнөд хэсгийн Ашдод хотын энгийн иргэд байсан аж.
Израилийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тэднийг машинаа засахаар Баруун эрэгт ирж, Хуварад хэсэгхэн хугацааг өнгөрөөсөн гэж мэдээлжээ.
Хэрэг үйлдэхэд ашигласан зэвсэг нь уг машин угаалгын газрын ойролцоох талбайгаас олдсон бөгөөд сэжигтэн одоог хүртэл энэ газарт байгаа бололтой гэсэн таамгийг бий болгосон байна.
Израилийн арми мөнөөх зэвсэгт этгээдийг хайж байгаа аж. Палестины ХАМАС болон Исламын Жихад зэрэг зэвсэгт бүлэглэлүүд тус үйл явдлыг дэмжсэн нь асуудлыг хурцатгаж байгаа юм.
Хавара нь Баруун эрэгт удаан хугацааны турш галын цэг байсаар ирсэн. Энэ нь Палестинчууд болон Израилийн оршин суугчид амьдардаг Наблус хотоос урагш гол зам дээр байрладаг аж. Өмнө нь израильчууд тэр хавийн дэлгүүрээр хэсч, баруун эрэг орчмын Палестины бүс нутгуудаас үйлчилгээ авахаар ирдэг байсан юм. Гэвч сүүлийн үед хүчирхийлэл ихэссэний дараа улмаас тийш зүглэх нь ховорджээ.
Эх сурвалж: BBC
Б.ХУЛАН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.