Нийгэм мэдээ
Самар түүж буй мэдээллийг ойн мэргэжилтний утас, чатаар авна
Хууль бус самар бэлтгэлтэй холбоотой мэдээллийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын мэргэжилтний 88074009 дугаарт болон ойн газрын фэйсбүүк хуудсанд чатаар мэдэгдэх боломжтой.
Таны ирүүлсэн мэдээллийн дагуу холбогдох байгууллагууд хяналт шалгалтын ажлыг гүйцэтгэх болно. Та бүхэн хууль бус үйл ажиллагааг таслан зогсооход тусалж, иргэний үүргээ ухамсарлан бидэнтэй хамтран ажиллана гэдэгт найдаж байна хэмээн Ойн газраас мэдээллээ.
Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2022 оны 282 дугаар тушаалаар ойн дагалт баялгийг хамгаалах зохистой ашиглах журмыг шинэчилж, хуш модны самрыг жил бүрийн есдүгээр сарын 20-ны өдрөөс дараа оны хоёрдугаар сарын 1-ний дотор түүж бэлтгэхээр тогтоосон.
Б.ХАШ-ИЛД




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
дроноор хянаач
Утас байхгүй тэгээд хаа гэж мэдээлэх юм