Нийгэм мэдээ

Захирамж: Өнөөдрөөс цахилгаан автомашинд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Дугаарын хязгаарлалтад цахилгаан автомашин хамаарахгүй болжээ.

Тодруулбал, өчигдөр буюу есдүгээр сарын 5-ны, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын захирамж гарсан байна. Үүгээр дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй автомашинуудын тоонд цахилгаан автомашиныг нэмж оруулжээ.

Дугаарын хязгаарлалт дараах автомашинуудад үйлчилдэггүй:

  • дипломат байгууллага,
  • тусгай дуут болон гэрлэн дохио тавьж ашиглах зөвшөөрөлтэй,
  • байлдааны болон тусгай зориулалтын,
  • Улсын Их Хурлын 2019 оны 19 дүгээр тогтоолоор батлагдсан албан тушаалтнуудын албан ажлын,
  • “тулгуур эрхтний бэрхшээлтэй хүн” таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэл,
  • нийтийн тээвэр,
  • хүүхэд зохион байгуулалттайгаар тээвэрлэсэн болон ажилчдын автобусанд хамаарахгүй. 

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button