Нийгэм мэдээ

Тусламж үзүүлээгүй жолооч "Мод барьсан залуус ирж байхаар нь зам тавьж өгсөн" гэж тайлбарлажээ

2023 оны есдүгээр сарын 6-ны өдрийн 11 цаг 45 минутад Өмнөговь аймгийн Даланзадгад хот Цогжавхлан 2 дэлгүүрийн гадаа нэгэн эмэгтэй рүү 5-6 нохой дайрч хазсан. Энэ үед 31-32 УНЧ улсын дугаартай Ланд 200 машинтай иргэн яг дэргэд нь байсан ч туслаагүй талаарх мэдээлэл, бичлэг түгсэн.

Бичлэгийг тухайн эмэгтэйн гэр бүлийн хүн нийтэлж, хэрвээ энэ жолооч тусалсан бол бага хохирол амсах байсан, мөн тус хүргэсэн залууст баярлалаа гэсэн юм.

Харин аймгийн засаг дарга Р.Сэддорж "Өнөөдөр маш харамсалтай үйл явдал боллоо. Нохойд хазуулсан эмэгтэй эмнэлэг дээр 10 гаруй оёдол тавиулсан хүнд гэмтэлтэй эмчилгээ хийгдэж байна. Хажуугаар нь гарсан тээврийн хэрэгсэлтэй явсан жолоочид иргэн хүнийхээ үүргээр сэтгэл гаргаагүйд харамсаж байна. Эмнэлгийн яаралтай шаардлагатай тусламжийг үзүүлж байна.

Даланзадгад сумын удирдлагуудад таслан сэргийлэх золбин нохойн устгал хийх, тэжээвэр нохойг өдрийн цагаар уяанд нь байлгах айл өрхийн үүрэг хариуцлагыг сайжруулах, иргэнийхээ үүргийг биелүүлээгүй иргэнд хариуцлага тооцох зэрэг талаар чиглэл өгч үүрэг өгсөн Ар гэртэй нь холбоотой байгаа. 3 хүүхдийн ээжид хөдөлмөрийн чадвартай болж ажил үүргээ хэвийн гүйцэтгэх хүртэл нь тусламж дэмжлэг үзүүлнэ." гэж мэдэгдсэн юм.

Тэгвэл засаг даргын өгсөн үүрэг чиглэлийн дагуу аймгийн цагдаагийн газар 31-32 УНЧ улсын дугаартай Ланд 200 маркийн автомашины жолоочийг олж, яг одоо мэдүүлэг авч байгаа аж. Тодруулбал, машины жолооч 70 гаруй насны эрэгтэй Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг руу аялж явжээ. Тэрбээр эмэгтэйд яагаад тусламж үзүүлээгүйгээ "Мод, чулуу барьсан залуус цаанаас ирж явсан болохоор зам тавьж өгье л гэж бодсон" гэж тайлбарлажээ.

-Тусламж үзүүлээгүй жолооч, ноходын эзэн болох гурван иргэнийг олж тогтоон, шалгаж байна-

Харин цагдаагийн байгууллагад ирсэн албан мэдээллээр, Өмнөговь аймгийн Даланзадгад сум 6 дугаар багт иргэн Э нь 5-6 нохойд хазуулчихлаа” гэх дуудлага, мэдээлэл 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр бүртгэгдсэний дагуу тухайн үед яаралтай үед тусламж үзүүлэлгүй орхиж явсан гэх Toyota маркийн автомашинтай иргэн “Д”, орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасан иргэн “Н”, “Б”, “Б” нарыг олж тогтоон, Эрүүгийн хуулийн 15.2 дугаар зүйл “Аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх”, мөн хуулийн 20.15 дугаар зүйл “Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах” хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Нутгийн захиргааны байгууллагууд хамтран дахин энэ төрлийн болзошгүй аюул, эрсдлээс урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээг хамтран зохион байгуулж байна. Иймд иргэд та бүхэн орчиндоо аюул учруулж болзошгүй гэрийн тэжээвэр амьтан, нохойг сул байлгахгүй байх, байнгын уяа, хошуувчтай байлгаж, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

15.2 дугаар зүйл.Аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх

1.Бага насны хүүхэд, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй, бэртэл гэмтэлтэй, өвчний улмаас бусдын туслалцаа, асрамж шаардлагатай хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, эсхүл харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх, асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
33 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Bat
Bat

Zonog ovgon uhuul taarna.ali nutgin novsh bn..ur huuhegui hun chanargui hen gedeg hun bn.

Өвгөн буруугүй.Өвгөн буруугүй.Өвгөн буруугүй.
Өвгөн буруугүй.Өвгөн буруугүй.Өвгөн буруугүй.

Бэртэл гэмтэлтэй эсэхийг өвгөн мэдэхгүй. Нохойны эзэд буруутай. Хүн хаздаг нохойнууд үргэлж эзэнтэй нохойнууд байдаг гэсэн. Нээрээ золбин нохойг харахаар өрөвдмөөр хүнээс айж зайгаа барьж явдаг.

Өвгөн буруугүй.Өвгөн буруугүй.Өвгөн буруугүй.
Өвгөн буруугүй.Өвгөн буруугүй.Өвгөн буруугүй.

Нохой тэжээж чадахгүй бол анхнаасаа нохой битгий авч бай ! Бусдад болон өөртөө гай тариад. Дунд нь мөрөөрөө явж байсан настай хүн ч хэлмэгдэж байх шиг. Энэ эмэгтэй олон нохой хараад холуур өнгөрөхгүй яагаад ч ойрхон очсон. Нэг дор олон нохой байх аюултай. Нэг нь дайрвал бусад нь дайрна.

Энэ заалт буруу заалт байна тодруулга хийх заалт
Энэ заалт буруу заалт байна тодруулга хийх заалт

Гадаадад бол эсрэгээрээ цагдаа нар иргэдээ дур мэдэн аюултай нөхцөлд битгий өөрсдөө оролц гэж байнга заадаг. Өөрсдийгөө аюулд нэмж оруулахгүй байх чухал гэж байнга заадаг. Аюултай үед орох туслах хүмүүс нь мэргэжлийн бид гэж байнга сурталчилдаг. Тэднийд ийм заалт байдаггүй байна. Гэтэл манайхан хуулиа тэднээс хуулж хийсэн байдаг.

Нохойндоо хошуувч зүүвэл ядаж хазаж чадахгүй
Нохойндоо хошуувч зүүвэл ядаж хазаж чадахгүй

Гайтай юм бэ ? Нохой хараад холуур тойрч гарч байгаач буцаж явсан ч болно. Нохойгоо уяж авч явах, том нохой бол хошуувч зүүх ёстой байдаг. Нохойны бүртгэл хийж вакцинжуулж хамаг хууль ёс танилцуулж нэгтгэж байгаа гээд байсан яасан бэ ? Худлаа байж !

Зочин
Зочин

Үнэндээ би ч туслахгүй. Нохойноос айдаг. Айдаг хүн дайрч буй нохойнуудтай хутгалдвал шууд галзуурна биз дээ ?

Зочин
Зочин

Шөнө ч сул тавьж болохгүй ийм дайрдаг нохойг бол ! Өдөр сул тавихгүй гэж болохгүй. Шөнө сул тавьта л шөнө хүн урж байг уу ? Хууль дүрмээ мэдэж байж ярьж бай !

Зочин
Зочин

Гудамжинд яваа золбин муур, нохойг бүгдийг нь буудаж устга. Хувхай гударганууд бүр хүн барьдаг болж.

Зочин
Зочин

Нохойны эзэн гэж нэг мал байгаадаа тэр хүүрийг барьж хариуцлага хүлээлгэ

Ard
Ard

Iim l oodgui hun sugnuud zondoo shdee.neeh l tom yum unachihsan hinii mosgui bayarhsan gaihuulsan novchnuud bidnii ergen toirond ih bii dee.Haraal idmermuud

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ

Нохойн эзэд машинтай зөнөг нарын нүдэж алаад нохдод хаяж өгвөл таарна эд нар хүнии аминд халдсан хэрэгтэнгүүд

15.2 -ийг хохирогч хэдэн настайгаас шалтгаална
15.2 -ийг хохирогч хэдэн настайгаас шалтгаална

Гадаадад бол хүнийг тусалсангүй гэж буруутгадаггүй. Учир нь хүн өөрийгөө хамгаалах эрхтэй учраас.

Зочин
Зочин

Энд гадаад орны хууль дүрэм хамаагүй

15.2 зөвхөн асран хамгаалагчид хамаатай
15.2 зөвхөн асран хамгаалагчид хамаатай

аюул учирсан нөхцөлд хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, эсхүл харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх--- ийм байдаг юм байна. тэгэхээр энэ 2 хүний хооронд акт хэлцэл байхгүй, асран хамгаалагч нь биш, мөн биеэ биеэ танихгүй тул харилцан итгэлцэх хүмүүс биш. Үндсэн хууль болон иргэний хуулинд өөрийгөө л эрүүл байлгаж үр хүүхдээ өсгөж татвар төл гэсэн байна. Эрүүгийн хуулийн 15:2 бол илүү асран хамгаалагчтай холбоотой заалт. Жишээ нь эмнэлэгт байгаа хүн, эсвэл гэрт асардаг хүн, хүүхэд хэн ч байж болно. Өвөө өмгөөлөгч авах хэрэгтэй. Засаг дарга цагдаа нар хуулиа мэдэхгүй байна.

15.2 зөвхөн асран хамгаалагчид хамаатай
15.2 зөвхөн асран хамгаалагчид хамаатай

Заалтаа гүйцэд уншилгүй зөвхөн үг түүж болохгүй цагдаа гуай !

Зочин
Зочин

Энэ зэвүүн хөгшин духын нэр овог, нутаг усы нь зарлаад сайн торговол зохино !

Зочин
Зочин

Нохойны эзэн хамгийн том буруутаншүү! Бүх нохойнуудыг нь буудаж устага! Дахин нохой тэжээхийг хоригло! Тэгээд нохойны эзнийг шоронд 5 жил хорь!

Зочин
Зочин

70 настай өвгөн 7 нохойны өөдөөс гараад яг яах вэ? Хохирогчын тоо нэгээр нэмэгдэх биз!

Зочин
Зочин

Нохойгоороо хүн уруулах нөхцөл бүрдүүлсэн нохойны эзэнийг яагаад яарихгүй байнаа ? Ухаан муутай монголчуудаа

Зочин
Зочин

Гялс дөхөөл хаалгаа онгойлгохгүй арчаагүй зан гаргасан

Зочин
Зочин

Яг улаанбаатарт хүнии яс мөн чанар гэж огт байхгүй болсны тод жишээ.хөдөөнии жолооч бсан бол аврах л бсан.УБ чууд үнэхээр хувиа хичээсэн амьтад мөн.

Зочин.
Зочин.

Жолоочийн толгой мундаг ажиллаж бна.Машины цонхоор залуувтар хүн харагдаж бна даа.Настай хүн ингэж орхигүй.Хүмүүжил нь тэр.Байг гэхэд буух ёстой доо.Эсвэл ямар нэгэн арга хэмжээ авах ёстой.

Бодит байдал
Бодит байдал

Жолооч 70 хүртчихээд бусдад туслах санаа суугаагүй арилсан дотортой тааруухан амьтан ажээ

Зочин
Зочин

хүн нохойнд бариулж байхад харсан мөртлөө хараагүй мэт явдаг ЖОЛООЧИЙн ухөан бодол эрүүл үү, өвчтэй юм болов ууу?????

Зочин
Зочин

Ямар хүн чанаргүй өвгөн бэ.Ахмад хүн байжюу бодож байсан байнаа.Хайран эмэгтэй хүн.Ийм хүн цаашид бусдад туслах болов уу.Арай хэтэрхий хатуу сэтгэлтэй юм биш үү.Яаж ч бодсон ойлгохгүй юм.Тэр ноходын эзэд ч гэсэн юу бодож нохойгоо гудамжинд сул байлгадаг байна аа.Тэр хүмүүсээс хүн хохирсон хохиролыг төлүүлэх хэрэгтэй.

Zochin
Zochin

Hujaagaas dor ..mongol bn daa...nutag us ni haanahin hen. bn..landing hun hognuud unadag gedeg....Nuursnii hulgaich. L bj taaraa

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ

Зөнөг хүүр чинь зам тавьж өгье гэж бодоод байхдаа яахавдээ сигналдаад хамт очдог байгаа даа үхэж далд орсон төгцөг

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ

Ээ элээ гэж би монгол хүн ёстой биш гэж бодоод муу хужааг л харааж байсан юм шүү яасан ёрын зөнөг хүүр вэ яаж байгаа нохой вэ нохой төрөлттэй нолой байждээ

Зочин
Зочин

Ядахдаа сигн*лдаж болноо доо ! Соц үеийн хүмүүжил ийм л байгаам даа, аа яа яа...

15.2 -ийг хохирогч хэдэн настайгаас шалтгаална
15.2 -ийг хохирогч хэдэн настайгаас шалтгаална

15.2 чинь зөвхөн энэ хуулинд заасан хүмүүстээ хамаатай. Хохирогч өндөр настай л биш бол энэ зүйлд огт хамаарахгүй. Харин эсрэгээрээ жолооч нь өөрөө өндөр настай хүн байна. Хуулиараа хүн өөрийгөө хамгаалах үүрэгтэй байдгаас биш бусдыг хамгаалах үүрэггүй. Энэ бол жолоочийн буруу биш. Нохойноос айдаг хүн байж болно. Үнэнийг хэлэхэд би ч ийм олон нохой байтугай ганц нохойноос айдаг. Туслахгүй. Хүн өөрийгөө хамгаалах эрхтэй.

Зочин
Зочин

Машинаасаа сигналдаж эсвэл суулгаж бно доо үнэхээр сэтгэл алга

Zochin
Zochin

Bi ch bas tegj bodoj bn.

Зочин
Зочин

Бууж очоод зодож хөө гээгүй бна л даа, сигналдахд машинаараа дөрөөд очиход нохой холдох боломжтой, арчаагүйчүүдийн нэг чи бас мөн байна.

Холбоотой мэдээ

Back to top button