Нийгэм мэдээ

"Иргэд 1 кг самар тутам 140 төгрөг төлдөг ч мөнгө буцаад байгаль орчиндоо хүрдэггүй"

 "Зууны мэдээ" үндэсний мэдээллийн төвд "Тэнгэрлэг Монгол" ТББ-аас "Аймаг сумдын засаг дарга нар самрын ченж болсон, мөн байгалийн нөөцөөс бүрдсэн хураамжийг сонгуулийн сурталчилгаанд ашигладаг талаар баримт дэлгэнэ гэж зар түгээсэн.

Тэд "Хуш модны самар нь 10 сарын 20-ноос 11 дүгээр сард болдог гэхэд 9 дүгээр сар гаргаад зөвшөөрлийг нь өгөөд байгаа болохоор өвөлжингөө хуулинд өөрчлөлт хийх гэж ажилласан. Одоо 10 дугаар  сарын 20-нд самар бэлтгэх зөвшөөрлийн олгоно гэхэд ямар ч хууль журам өөрчлөхгүй. Харин иргэд энэ самрыг л нүдэхгүй бол бид турж үхлээ гээд гадуур бүх ажлын байр ажилчингүй болсон байдаг.

Бид нар байгаа модоо сүйтгээд л байдаг нөгөө талд хэдэн зуун төсөв батлаад л байдаг ийм нөхцөл байдлыг яаралтай таслан зогсоож нэн даруй хариуцлага тооцох хэрэгтэй байна.

Тэнгэрлэг Монгол ТББ-ын н.Золбоо "...Иргэд 1 кг бүртээ татвар 140 төгрөг харьяа сум дүүрэгтээ өгдөг. Тэгтэл засаг захиргаа маань авчхаад эргээд байгаль орчиндоо хүргэдэггүй. Өнгөрсөн 2022 онд зөвхөн ойн дагалт баялгийн хүрээнд 18 тэр бум төгрөг хуримтлагдсан байгаа юм. Тэгтэл энэ мөнгө буцаад байгаль орчиндоо хүрээгүй. Одоо улсын хэмжээнд бүх ойн дагалт баялгийн хураамж, байгалийн нөөц ашигласан төлбөр хураамж ч авсан бүх сум дүүрэг засаг захиргаанд аудит ороод хянан шалгагдаад явж байна. Дуусахаар нь дахиад мэдэгдэл хийх болно.

Б.УУГАНБОЛОР

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

1кг самраас 10000төгрөгийн татвар авах хэрэгтэй

Zochin
Zochin

Samar exportlohoo bolimoor yumaa. Heden myangan mod gemtej ystaj bna, amitad idesh tejeelgui bolj bna. Mglchuud uursduu hudaldaj avch idehed ch unetei bolson. Hedhen export hj bgaa companyd ashigtai bgaa bh.

Холбоотой мэдээ

Back to top button