Далан давхрын оршуулгын газрын 15 мянган булшийг чандарлалаа

Чингэлтэй дүүргийн Самбалхүндэв буюу олон нийтийн хэлж заншсан Далан давхрын оршуулгын газарт "Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн" барьж байгаа билээ. Тэгвэл тус оршуулгын газрын бурхан болоочдын чандарыг залж, мөнхжүүлэх ажлыг өнөөдөр буюу есдүгээр сарын 9-ний өдөр хийсэн байна.
Ингэхдээ бурхан болоочдын чандрыг хоёр төрлөөр залжээ. Тодруулбал,
- суварганд
- модны хөрсөнд залсан байна.
Талийгаачдын чандрыг ар гэрийнхнийх нь оролцоотойгоор холбогдох шашны зан үйлийг хийж гүйцэтгэн мөнхжүүлжээ. Албаны хүмүүсийн мэдээлснээр нийт 10 га талбай дахь 14,623 талийгаачийн булшийг холбогдох хууль тогтоомж, стандарт, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахуун, ёс заншилд нийцүүлэн газраас гарган чандарлаж, хотын баруун, зүүн зүгт байрлах "Улаанбаатар буян" компанийн чандарлах төвүүдэд түр хадгалж байсан юм.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нэмж чандарла
хаана хэзээ тийм юм болсон юм, сонссон үзсэн хүмүүс бнуу?
Ум ма ни бад мэ хум