"IHC койн"-ы Б.Эрхэмбаяр зуурдаар таалал төгсжээ

"Ихбит" ХХК-ийг үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Б.Эрхэмбаяр өчигдөр буюу есдүгээр сарын 17-ны өдөр зуурдаар таалал төгссөн байна. Тэрбээр 1985 онд төрсөн бөгөөд 38 насандаа ийнхүү таалал төгсжээ.
"Ихбит" компанийн зүгээс эл явдалд эмгэнэл илэрхийлжээ. Эмгэнэлийг бүрэн эхээр нь хүргэе.
"Бидний дотны анд нөхөр, хамтран зүтгэгч, "Ихбит" ХХК-ийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Б.Эрхэмбаяр 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр зуурдаар таалал төгсөж бидэнд нөхөж баршгүй хүнд гарз хохирол, уй гашуу тохиолоо.
Б.Эрхэмбаяр нь олны хайр хүндэтгэлийг хүлээсэн удирдагч, өрөвч нинжин сэтгэлтэй анд нөхөр, хайр халамжаар хань, хүний сайхан аав, хамт олондоо бишрүүлэн хүндэтгэгдсэн хамтрагч, хамгийн сэтгэл, итгэл зүтгэлтэй залуу байсан юм.
Тэрээр Монголдоо нэр алдраа дуурсгасан хөрөнгийн зах зээлийн мэргэжилтэн, олон арван бизнесийг тэтгэсэн хөрөнгө оруулагч, олон зуун хүний аж амьдралыг дээшлүүлсэн бизнес эрхлэгч байсан юм.
"IHC Token"-ыг анхлан үүсгэн байгуулалцаж дэлхийн крипто ертөнцөд анхны Монгол койныг гарган амжилт үзүүлж, Монгол залуус, монголчуудынхаа сайн сайхны төлөө унтах нойроо хугаслан зүтгэж явсан залуу юм.
Түүний төлөө даруу, тусч, ажилч хичээнгүй, шулуун шударга, элгэмсэг дотно, эрхэмсэг зан чанар болон Монголын арилжаа сонирхогчдын дунд танигдсан "Е" үсэг нь бидний сэтгэл зүрхэнд үүрд мөнхөд үлдэх болно.
Анд нөхөд хамт олон бид чинь таныхаа нэрийг үеийн үед, үүрдийн үүр үргэлж өндөрт өргөн хичээнгүйлэн зүтгэх болно оо.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, анд нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье" гэв.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ковид вакцинаас болоод олон хүн явж бн үүн дээр хариу бна уу МАНын дарга нараа та нарын хийлгэсэн үр хүүхддээ хийлгэсэн вакцин ямар юм бэ
Graj dotroo ugaartsan gej bn malaa uhsen hun bolgoniig vaccine gej hutsatsgaahaa bolioch maluud
угаартсан гэдэг мэдээлэл хаанаас авсан вэ? сэжигтэй л юм????
Үхэл болгоны дор вакцин гэж хуцахаа болиоч.
Ковид хужаа нарын хийсэн ажил.
Вакцин тариулснаар амь аврагдсан биш үү
Хөөрхий. Тархиа угаалгасан бн.
Одоо болтол вакцинд итгэсээр????
Хөөрхий залууд юу тохиолдоо болоо. Хүнд эдлэх ёстой эд, үзэх ёстой хөрөнгө, мөнгө гэж байдаг. Залуусаа хэтэрхий бүү шуна
Цаг наргүй ажиллах ч хөгшин гэлтгүй залуу хүмүүст ч халтай шүү.Хоол идэхгүйгээр хүн тэсэх ч нойр дутуу,амралтгүй бол угаасаа л нас богиносоно
baaxan xvn zalilaj awaad vxtsenvv s#a chin