Улс төрийн мэдээ

Сүүлийн 16 хоногт дөрвөн шүүх хурал болсон ч Н.Өнөрцэцэгийг сулласангүй

Zarig.mn сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг цагдан хорьсон |2023.12.04| саатуулаад, эдүгээ 16 хонож байна. Энэ хугацаанд өмгөөлөгч нарын зүгээс сэтгүүлч Н.Өнөрцэцэгт авсан цагдан хорионы арга хэмжээг цуцлуулж, батлан даалтад гаргах хүсэлтийг нийт дөрвөн удаа гаргаад байна.

Гэвч шүүхийн байгууллагаас сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч нарын хүсэлтийг ханган шийдвэрлэхээс татгалзсан хэвээр байна.

Өчигдөр |2023.12.29| өмгөөлөгчдийнх нь зүгээс "Бага насны хүүхдүүдийг нь асран хамгаалах хүнгүй" гэх шалтгаанаар шүүхэд хүсэлт гаргасан ч хэдий ч уг хүсэлтийг өмнө нь хэлэлцсэн тул хэлэлцэхээс татгалзан шийдвэрлэсэн байна.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн асуудлаар Зариг.мн редакциас төрийн гурван өндөрлөгт хандсан. Мөн Олон улсын сэтгүүлчдийн холбооноос ч түүнийг суллахыг уриалаад байгаа юм.

Түүнд Эрүүгийн хуулийн 13.14 буюу илтэд худал мэдээлэл тараах зүйл ангиар нийт зургаан хэрэг үүсгэж, мөрдөн шалгах үйл ажиллагааг түүнийг саатуулахаас өмнө эхлүүлээд байв.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Шүүх байгууллагад үнэн дарамттай байдаг байх даа. Бид хүртэл уншсаар байгаад залхаж эхэлсэн. Гарчигийг нь хараад нээж харахаа ч больсон. Өнөрцэцэг гэдэг үг харахаар өрөвддөг байсан одоо түүнийг үзэн ядаж эхэллээ. 30 хоног хорино гэтэл 16 хоногт нь 4 удаа шүүх хурлаа хийлгэчихлээ. Шүүгчийн ч өмгөөлөгчийн ч хайран цаг зав. Үзэгч сонсогчдын өөрт хэрэгтэй мэдээ үзчих цагаас хумсөлж байгаагаа мэддэг болов уу. Өмөөрөгчид цөөрч Үзэн ядагчид ихэссэнийг мэддэг болов уу.

Зочин
Зочин

Энэ өмгөөлөгч нь ямарч чадвар туршлага мэдлэг алга юун хүүхэд асран хамгаалах хуулийн заалтаа бариад зөв асуудал тавиач. Наана чинь хоригдож байгаа эмэгтэйчүүд дотор нялх нярай хүүхэдтэй хүн ч байгаа даа. Тэд яах уу. Энэ өмгөөлөгч нар нь тулга тойрсон юм хийгээд байх юм . Өмгөөлөгчөө соль сайн өмгөөлөгч чиглүүлээд зөв аваад явдаг юм даа

Зочин
Зочин

яаж гэнэт баяжсанаа тайлбарлачих! хар массын халтар ялаа эдэл!

Холбоотой мэдээ

Back to top button