Гадаад мэдээДЭЛХИЙ

БНАСАУ Өмнөд Солонгостой нэгдэхийг бэлгэдсэн хөшөөг нураажээ

Хойд Солонгосын нийслэлд байдаг Өмнөд Солонгостой эргэж нэгдэхийг бэлгэдсэн хөшөөг нураасан байна. Ким Жон Ун өнгөрсөн долоо хоногт БНСУ-ыг улсынхаа гол дайсан учир эргэж нэгдэх боломжгүй гэж мэдэгдсэн.

Мягмар гарагт /2024.01.23/ Пёньяны хиймэл дагуулаас авсан зурагт хоёр Солонгосыг нэгтгэх итгэл санааг илэрхийлсэн гулдан хаалга харагдаагүй гэж БНАСАУ-ын талаар мэдээлдэг “NK News” сайт нийтэлжээ.

Ким Жон Ун өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт /2024.01.15/ болсон Ардын дээд ассамблейн уулзалтын үеэр үг хэлэхдээ тус гулдан хаалгыг нүдэнд орсон өргөс хэмээсэн. Мөн тэрбээр үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж Өмнөд Солонгосыг “№1 өдөөн хатгагч” гэж нэрлэхийг санал болгосон юм.

Сүүлийн үед Солонгосын хойгт нөхцөл байдал хурцдаад буй. Хойд Солонгос дайснуудтайгаа цөмийн дайн хийхэд бэлтгэж байна хэмээн зэвсэг туршсан. Үүний дараа БНСУ, АНУ-ын зэвсэгт хүчин Солонгосын хойгт тэнгисийн цэргийн онгоцнуудаа байршуулсан байна.

Мөн Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сок Ёл 2022 онд албан тушаалаа хүлээн авсны дараа Умардтай хатуу ярихаа амласан. Ким Жон Уны өнгөрсөн долоо хоногт хэлсэн үгний дараа Хойд Солонгос хоёр талын хэлэлцээнд голлох үүрэг гүйцэтгэдэг байсан дөрвөн агентлагийг татан буулгасан юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗочинЭрүүл мэндийн байгууллага соёлын сайд нараа а
ЗочинЭрүүл мэндийн байгууллага соёлын сайд нараа а
1 сар 24, 2024 14:22

нэг үндэстэн байж ямар заваан хүмүүс вэ. Ар монгол өвөр монголыг нэгдэе гэвэл хүлээж авах хэрэгтэй шүүдээ гэхдээ хүн ам, газар нутаг м�##� сүрэг газрын баялаг бүхэлд нь нэгтгэх ёстой

Холбоотой мэдээ

Back to top button