Эдийн засгийн мэдээ
Төмрийн хүдрийн үнэ сүүлийн зургаан арилжаа дараалан унаж, 128 ам.доллар болжээ
2022 оноос хойш төмрийн хүдрийн үнэ унасан ч өнгөрсөн нэгдүгээр сард 144.16 ам.доллар болтлоо өсөөд байв. Төмрийн хүдрийн фьючерс үнэ сүүлийн зургаан арилжаа дараалан унаж, тонн нь 128 ам.доллароос буурсан нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойших доод түвшин болж байна.
Шинжээчдийн тайлбарлаж байгаагаар, Дэлхийн гангийн зах зээлийн дийлэнх хувийг бүрдүүлэгч БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээл уналтад орсон нь эрэлтэд сөргөөр нөлөөлж байгаа гэжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.