Нийгэм мэдээ
Маргааш Тэргүүн их хамба Д.Жавзандорж монголоор ном хурна
Хаврын тэргүүн улаан бар сарын шинийн есөн буюу энэ сарын 18-нд Монголын Бурхан шашинтны төв, Гандантэгчинлэн хийдийн Тэргүүн их хамба, Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж лам хуврагуудын хамтаар монголоор ном хурах болжээ.
Мөн энэ үеэр сүсэгтэн олон болон лам хуврагуудад насны авшиг хүртээх юм байна. Энэхүү арга хэмжээ нь “Батцагаан” цогчэн дуганд 11:30-13:00 цагийн хооронд болох аж. Сар шинийн дараагаас сүсэгтэн олон тухайн жилийнхээ заслыг хийлгэхээр сүм хийдүүдийг олноор зорьдог. Гандантэгчинлэн хийд энэ өдрүүдэд олны хөлд дарагдаж байна.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.