Нийгэм мэдээ
Шуурганаар нөхрийнхөө араас гарсан 50 настай эмэгтэй сураггүй болжээ
Ховд аймгийн Алтай сумын Барлаг багийн "Хөх дэл" гэх газар оршин суух малчин 53 настай М нь 2024.02.16-ны 20:00 орчимд малдаа яваад, эхнэр 50 настай О нь нөхрөө тосох гэж араас нь яваад сураггүй алга болжээ.
Тус сумын Барлаг багийн засаг дарга н.Муушараар ахлуулсан 6 ажилтан 1 авто машинтай 00:00 цагт гарч 80км замыг туулан очиж эрлийн ажиллагааг эхлүүлэн 10:40 цагт Хөх дэл гэх газраас нөхөр М-ийг эсэн мэнд олсон бол эхнэр О-г үргэлжлүүлэн хайж байгаа аж.
Нэмэлтээр 2024.02.18-ны өдөр Ховд аймгийн Булган сум дахь Гал түймэр унтраах аврах 38 дугаар ангийн 2 алба хаагч, цагдаагаас 1 алба хаагч, ар гэрээс 1 иргэн нийт 4 хүн 1 автомашинтай 13:15 цагт эрэн хайхаар гарчээ.
Эх сурвалж: Khovd.mn








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЭСЭН МЭНД ОЛЛОО ГЭСЭН МЭДЭЭ ХҮЛЭЭНЭ ОЛДОНОО ЭВИЙДЭЭ ӨРӨВДМӨӨР ЮМ МАЛАА ХАШЧИХГҮЙ ЯАВДАА