Нийгэм мэдээ

Согтуу байхдаа галт зэвсэг ашиглан найзынхаа биед халджээ

Гуравдугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 20:55 цагийн үед иргэн Ш /эр,23/ нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ найз Э /эр,27н/-тэй маргалдан зэвсгийн чанартай зүйл ашиглан биед нь гэмтэл учруулсан дуудлага, мэдээлэл Цагдаагийн газар бүртгэгджээ.

Энэ дагуу очсон цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн үйлдэл гаргасан тул Цагдаагийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.5 дахь хэсгийг үндэслэн тухайн этгээдийн үйлдэлд сануулга өгч, агаарт хий буудаж, тухайн этгээдийн аюултай үйлдлийг таслан зогсоож, саатуулсан ба хохирогчид эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлжээ.

Т.НАНДИН-ЭРДЭНЭ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ЭНЭ УУЖ БАЙГАА АРХИНДАА АНХААРААЧ ЗАРИМ АРХИ УУХААР ЕРӨӨСӨӨ БООВ БОСЧИХООД БУУХГҮЙ ЗАРИМ АРХИ БОЛХООРОО ХАШГИРМААР УЙЛМААР ХҮН АЛМААР САНАГДУУЛААД БАЙДЫН ШИНЖИЛГЭЭНД ӨГЧИХӨӨ

Холбоотой мэдээ

Back to top button