Нийгэм мэдээ

"Jet Sharing Mongolia" туршилтаар 100 скүүтер үйлчилгээнд гаргалаа

"Jet Sharing Mongolia" ХХК Улаанбаатарын түгжрэлийг бууруулах зорилгоор өнгөрсөн хавраас скүүтер түрээсийн үйлчилгээг Монголд эхлүүлсэн. Тэгвэл эднийх 2024 оны үйл ажиллагааны эхлэл болгож 100 ширхэгийг туршилтаар үйлчилгээнд гаргалаа.

Учир нь тус компани 2023 оны 6-10 дугаар сарын хооронд ажиллаад, хүйтний нөхцөл байдлын улмаар үйл ажиллагаагаа зогсоогоод байсан юм. Энэ жилийн тухайд нэмж 3000-ыг авч нийтдээ 6000 скүүтерийг дөрөвдүгээр сарын 1-нээс гаргахаар төлөвлөсөн.

Өнгөрсөн жилийн 3000 скүүтерийн 90 хувь нь эвдэрсэн ч компанийн залуус өвлийн турш бүтэн сервист оруулж засч янзалжээ. Харин шинээр нэмж оруулж ирсэн 3000 скүүтер нь,

  • Амортизатортай
  • Зөөврийн батарейтай зэрэг давуу талтай.

Бас эднийх аппликэйшндээ тохиргоо хийж, монгол хэл дээр болгосон байна.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 15, 2024 09:01

yamarch zohion baiguulalttai, emh zambaraagui end tend hayaastai. bas durem juramgui. horiglovol taarna

Зочин
Зочин
3 сар 15, 2024 10:47
Reply to  Зочин

harin thh

Холбоотой мэдээ

Back to top button