Н.Алтанхуяг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин нарыг цагаатгаж, Ё.Баатарбилэгт ял оноосныг хүчингүй болгов

Хөгжлийн банкны 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шүүх 14 хоногийн хугацаанд үргэлжилж, шийдвэрээ өнөөдөр /2024.03.22/ 15.00 цагт танилцууллаа.
Хөгжлийн банкны хэрэгт холбогдогч давж заалдсан 27 шүүгдэгчийг цагаатгах шийдвэр гаргалаа.
УИХ-ын дөрвөн гишүүний холбогдсон хэргийг дараах байдлаар шийдвэрлэв.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, "Фортуна" Н.Батбаяр нарыг цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээлээ. Н.Алтанхуягийн хувьд Засгийн газартай холбоотой шийдвэрийг шүүх хянах гэмт хэрэг үйлдсэн гэдгийг нь тогтоох боломжгүй гэж үзлээ. Харин Н.Батбаярын хувьд хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан учраас цагаатгасан гэж тайлбарлалаа.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт холбогдох хэргийг дахин хэлэлцэх шаардлагатай гэж үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болголоо. Учир нь, үндэслэлгүй хөрөнгөжсөнийг нарийвчилсан байдлаар дүгнээгүй, зээл нь байр худалдаж авахад цаг хугацаа нь таарч байгааг шалгаж, дүгнэх шаардлагатай. Анхан шатны шүүхээс түүнд ЗУРГААН жилийн хорих ял оноосон билээ.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин нарт холбогдох хэргийг цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээсэн болохыг шүүхээс танилцуулав.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монголын шүүх дампуурсан юм байна ингэж байсны оронд шүүхийг татан буулгаж шинээр байгуулах хэрэгтэй
Анхан шатны шүүхэд буцаажээ .Ялаас мултлаагүй . Дахиж анхан шатны шүүх шүүнэ .
Ийм л дампуу шүүхтэй улс даа. Шудрага ёс мөрөөдөх хэрэггүй ээ ард түмээн
Оюунэрдэнэ үнэхээр шоучин юм а. Юун авилгатай тэмцэх. Зүгээр л ард түмнээр тоглож байна
Жирийн иргэн байсан бол.....жил өчиггүй өгөх байсан даа
Тэгвэл нэр цэвэр өршөөл хуулийн тэгшитгэл хийж ард түмэндээ ч гэсэн эрх чөлөөг тэгш хүртээ
Монголын шүүхчид МАН ын тавиулууд
ТА НАРТАЙ ЮУ Ч ЯРИХАВ ДЭЭ. ЯГ ГАРДУУЛСАН БОЛ ДУУСАА Л ГЭЭД БАЙСАН. ГАРДДАГАА ГАРДААД ЖОЛООЧ НЬ ӨГӨӨД ДАМЖУУЛААД ХҮЛЭЭГЭЭД ГЭЭД БҮХ НОТЛОХ БАРИМТАА ГАРГААД ИРЧИХСЭН....ТА НАРТАЙ ЮУ ЯРИХАВ ДЭЭ МАН СӨНӨТҮГЭЙ АН СӨНӨТЗГЭЙ ХҮН НАМ ГАРЧ ИРЖ ЭНЭ АХ НАРУУДЫХАА АСУУДЛЫГ ШИЙД ГЭХДЭЭ БАТЗАНДАНТАЙ ХАМТ БОЛ БИШ ШҮҮ БАС Л БУРУУ БАЙНА. ИЗНН ТАЙ ХАМТРАХ ЁСТОЙ
Бузар хулгайч нар гоё аргатай болцон хөөн хэлэлцэх хугацаа дууссан хуульгүй хулгайч нартай улсад юу дуртайгаа хийцгээ буу сум худалдаж аваад хулгайч нарыг алсан ч болношүү