Гадаад мэдээДЭЛХИЙ

Олон асуудалтай тулгараад буй “Boeing”-ийн гүйцэтгэх захирал ажлаа өгөхөө мэдэгдлээ

АНУ-ын нисэх онгоц үйлдвэрлэлийн томоохон компани “Boeing” сүүлийн үед хэд хэдэн хэцүүхэн асуудалтай тулгараад буй. Тэгвэл тус компанийн гүйцэтгэх захирал Дэйв Калхаун даваа гарагт /2024.03.25/ мэдэгдэл хийхдээ энэ жилийн сүүл гэхэд ажлаа хүлээлгэн өгнө гэж хэлсэн байна.

Мөн тус компанийн ТУЗ-ийн дарга Лэрри Келлнер, арилжааны нислэгийн онгоцнуудыг хариуцсан гүйцэтгэх захирал Стан Дил нар ажлаа өгөхөө мэдэгджээ. ТУЗ-ийн гишүүд “Qualcomm” компанийн гүйцэтгэх захирал асан Стив Молленкофыг Келлнерийн оронд томилсон юм.

Харин Дилийг нэгдүгээр сараас хойш “Boeing”-ийн үйл ажиллагаа эрхэлсэн захирлаар ажилласан Стефани Поп орлоно. Тус компанийн гүйцэтгэх захирал Калхаун ажилчдадаа захидал бичиж, огцрохоо мэдэгдэхдээ “Дэлхий даяар биднийг ажиглаж байна. Бид болохгүй байгаа зүйлсийг засаж, компаниа сэргэлт, тогтвортой байдлын замд эргэн оруулна” гэжээ.

“Boeing” компанийн хамгийн том өрсөлдөгч нь Европын нисэх онгоц үйлдвэрлэгч “Airbus” юм. Калхаун ажлаа өгнө гэх мэдэгдэл гарсны дараа “AeroDynamic Advisory” фирмийн гүйцэтгэх захирал Ричард Абулафиа “Тэр бол Airbus компанийн хамгийн шилдэг гүйцэтгэх захирал байсан” хэмээсэн байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button