ҮАГ-ын дүгнэлт гараагүй тул, ногдол ашиг олгох хугацаа тодорхойгүй байна

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2023 оны ногдол ашиг 256,000 /татвар суутгасан дүн/ төгрөгийг 1,072 хувьцаа эзэмшигч иргэн бүрд олгох шийдвэр гарсан. Улмаар ЗГХЭГ-аас гуравдугаар сарын 25-наас дөрөвдүгээр сарын 8-ны хооронд багтаан олгоно хэмээн мэдэгдсэн.
Гэвч ҮАГ-аас "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн санхүүгийн тайланд аудит хийж дуусаагүй гэх шалтгаанаар ногдол ашиг тараах хугацаа тодорхой болоогүй байна.
"Эрдэнэс Монгол" компанийн мэдээлснээр "Аудитын дүгнэлт ирэх долоо хоногт гарна гэдэг мэдээлэл бий. Аудитын байгууллагаас баталгаажуулсан даруйд ногдол ашиг олгох процесс эхэлнэ. Илүү тодорхой мэдээлийг ҮАГ-аас асуу" гэсэн юм.
Харин Үндэсний аудитын газраас тодруулахад, "Аудитын дүгнэлт гаргаж, баталгаажуулж дуусах хуулийн хугацаа ирэх сарын 08-нд дуусна. Ямартай ч "Эрдэнэс Тавантолгой" ХК-д дүгнэлтийг хүргүүлнэ" гэсэн юм.
У.УЯН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.