УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Спикерийн мандатаар ЧД, СБД-т нэр дэвшихээр санаархаж, бэлтгэлээ базаагч

"Боловсролтой эмэгтэй" хэмээн тодорхойлуулж, Нийслэлийн Засаг даргын хоёрдугаар орлогчоор ирсэн О.Номинчимэг "зуух тараах" тухай ярьж шүүмжлүүлж байв.

Өдгөө харин орлогчийнхоо ажлыг хаяад сонгуульд горилж явна гэж шүүмжлүүлээд байгаа юм. Уг нь тэрбээр бүр өнгөрсөн хавраас хойш бэлдэж сошиал сүлжээнд сурталчилгаагаа эрчимтэй явуулж, хөрөг нэвтрүүлэг ч хийлгэжээ. МАН-ын дэргэдэх Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдоод удаагүй.

Ямартай ч Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн тойрогт нэр дэвшихээр бэлтгэж буй. Эмэгтэй квотын тухайд, МАН-аас М.Оюунчимэг мандатаа хэвээр хадгалах эсэх дээр загвар өмсөгч П.Нямжавын нэр давхар яригдаж байна.

МАН-аас хоёр дүүрэг нэгдсэн уг тойргийг Н.Учралаар ахлуулах юм. Сүхбаатар дүүргээс Д.Цогтбаатар нэр дэвших бол Ц.Мөнх-Оргил олон улсад ажиллах, Ц.Мөнхцэцэгт мандат өгөхгүй байх хувилбар яригдаж байна. Харин Чингэлтэй дүүрэгт өнөөгийн засаг дарга Н.Батсүмбэрэл судалгаагаар сайн гарч, УИХ-ын дарга Г.Занданшатар нэг мандатыг нь өөрийн хүндээ өгөх хувилбар магадлал өндөр байна. Тэр нь О.Номинчимэг байх уу гэдэг таамаглал өндөр магадлалтай.


О.Номинчимэгийн хувьд улстөрийн карьераа асар хурдлуулж чадсан нэгэн. Хоёрхон жилийн өмнө хувийнхаа хуулийн фирмийн хуульч байлаа. 2021 онд УИХ-ын дарга Г.Занданшатарын татаасаар УИХ-ын Тамгын газрын Тэргүүн дэд дарга болж улстөрд орж ирсэн. 2022 онд спикерийн Хуулийн бодлогын зөвлөх болж, 2023 онд Хотын дарга Х.Нямбаатарын хоёрдугаар орлогчоор ирсэн.

Говь-Алтай аймгаас гаралтай юм байна. Түүний нөхөр Д.Амарбаясгалан нь “Оюу толгой” ХХК-ийн Хууль, эрх зүйн асуудал хариуцсан захирлаар ажилладаг. Хотын дарга Х.Нямбаатар Хууль зүйн сайд болсон цагаасаа Д.Амарбаясгалантай "Оюу толгой"-н хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр хийх Ажлын хэсгийн хамтрагчаар ажиллаж байсан гэсэн үг. Тиймдээ ч Х.Нямбаатар Хотын дарга болмогцоо Оюу толгойн хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээрт гар нийлж хамтарсан Д.Амарбаясгалангийн эхнэр О.Номинчимэгийг орлогчоороо томиллоо гэх хардлага газар авч байв.

Хотын шинэ орлогч О.Номинчимэг хөрөнгөлөг нэгэн.

  • Түүний өөрийнх нь жилийн орлого 92.7 сая төгрөг
  • Гэр бүлийн гишүүд нь 577.3 сая төгрөгийн орлоготой.
  • 1 тэрбум 209 сая төгрөгөөр үнэлэгдэх гурван орон сууц, гурван авто зогсоол, зуслангийн нэг байшинтай.
  • 190 сая төгрөгийн Mercedes Benz S350L, Lexus 570 маркийн хоёр автомашинтай.
  • Нэг тэрбум 61 сая төгрөгийн хадгаламжтай, 1 тэрбум 235 сая төгрөгийн авлагатай.
  • “Лонг Терм Валью Фанд” ХК, “АПУ” ХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Лэнд МН ББСБ” ХК, “Ард санхүүгийн нэгдэл” ХК,  “Үндэсний хөрөнгө оруулалтын сан” ХК, “Мандал даатгал” ХК, “Рио тинто” ХК, “Өмгөөллийн Номин энд Адвокатс” ХХК-д тус тус хувь эзэмшдэг байна.

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

МАН энэ мэт тэнэгүүдээ нэр дэвшүүлнэ гэж иргэд мэдэж байгаа. Та нарыг үүрд баяртай болгоно.

Зочин
Зочин

Авгай нар гишүүн болж юу хийж гийгүүлсэн юм. Иймэрхүү хөрөнгөжсөн юмнуудыг сонгов.

Зочин
Зочин

Дүүргийн засаг дарга нар нь хорооны засаг дарга нар хэсгийн ахлагч нарт заавар өгч хор найруулахаа болих сонгуульд. Энэ сонгууль ард түмэн Монгол улсын ирээдүйн хөгжилд зүтгэх мэдлэгтэй залуучууд байх болно.

Зочин
Зочин

Говь Алтайнхан бөөн шуналтангууд байдаг

Буриад
Буриад

Энэ баян хүүхэн хэрэггүй ээ

Enebish.
Enebish.

Залуучууд М.А Намаар яахнав дээ. Хувиараа нэрээ бодмоор юм доо.

Иргэн
Иргэн

УИХ-ын даргын, Ерөнхий нарийн бичгийн даргын, Намын даргын кюот гэж байна уу. Тийм л гарчигтай бараг овогтой нэр дэвшигч гэж бичих ярих юм. Уг нь нэр дэвшигчээ сонгогчдоос санал асуулга авахааар нэг багцаа гармаар юм. Дарга нарынхаа кюот цүнх баригч нарыг одоо больсон дээрдээ. Дэвшээд ч гарахгүй дээ. Хэнд ч танигдаагүй юу хийж байсан ч мэдэгдэхгүй зүгээр л албан тушаалынхаа нэрээр гарахгүй шүү дээ.

Зочин
Зочин

Энэ тантгар авгай одоо болио. Хүү хаагүй, чиг зүггүй л улайрсан хүн харагдах юм. Их хүссэн хүнд төрийн жолоо бүү өг гэдэг юм

Зочин
Зочин

Оюу толгойн асуудлаар Английн элчин дээр дуудагдаад Тони Блэйрт үхтлээ загнуулчихсан гарч ирж байсан Занданшатарт энэ хүүхнийг Рио тинтогийнхон л шахаа биз. Зандза үгүй гэх мэдэлгүй, аргаа ядахдаа өөрөөсөө арай холдуулж хот руу явуулж дээ. Энэ авгайг Рио тинтогийн төлөөлөгч болж Монгол төр рүү шургаж байгааг бүгд л ярьж байна даг

Зочин
Зочин

Удам нь ямар юм бэ ?

Зочин
Зочин

МАН энэ мэт крандуулж байгууллагын цонхоор орж даргын суудалд залардаг тэнэгүүдийг нэр дэвшүүлэх пм бол хэзээч өөдлөхгүй, дандуу уруудаж газарт булагдах болно шүү. Ийм баян чинээлэг байж төрд орж, тэр тусмаа дарга болох гээд байдаг яасан балай хар авгай вэ.

Zochin
Zochin

Ene hunig ondor medlegtei, shudarga, ajil heregch nislel todigui uls orni hogjild heregtei zov hun bn gej dugnedeg

Zochin
Zochin

Нийслэлийн орлогч энэ дарга ажлыг хийвэл хийсэн шиг хийдэг хөдөлмөрч, манлайлагч эмэгтэйчүүдийн төлөөлөл гэж боддог

Зочин
Зочин
Reply to  Zochin

Ваа ха ха

Зочин
Зочин

Төр улсад ажиллаж байсан ямар ч туршлагагүй, хувийнхаа л юмыг хийж явсан ийм гаруудыг гэнэт крандаад тооноор шидэж оруулж ирэх юм. Өнөөдүүл нь сансараас бууж ирсэн мэт гайхсан царайтай хийсч гүйсэн л хэдэн юм. Мeрит зарчим энээ тэрээ гдe? Монголд энэ байтугай мундаг хөвгүүд охид зөндөө л байхад заавл ийм бохир хүнийг чихээд

Ганхуяг
Ганхуяг

МАН аас нэр дэвшсэн хэнбугай ч бай дэмжинэ

Холбоотой мэдээ

Back to top button