Улс төрийн мэдээ
ЗГ эрүүл мэндийн цахим шилжилт, Үндэсний баялгийн сан зэрэг 28 асуудлыг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар,
- Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл
- “Гашуунсухайт-Ганцмод" боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл
- Замын-Үүд, Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагааны талаар
- Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийн талаар
- Элэгний Д вирусын халдварын тархалт, эмчилгээ, оношилгооны өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар
- Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын үр дүнгийн талаар зэрэг 28 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ерөнхий сайдаа эргүү Чойжилсүрэнг огруулаач. Сайд болсноос хойш орон сууцанд байхын аргагүй болж байна. Ерөөсөө халаалт байхгүй. Гэртээ байхдаа хатгаа тусч байна. Цахилгаан хэмнэж байна гээд дулаан өгөхөө больсон. Тэгээд ус халаасны мөнгөө бүтэн авдаг. Төр ингэж иргэдээ шулж, дарамталж болохгүй.