Нийгэм мэдээ

30 орчим кг допингийн бодис хилээр нэвтрүүлэх гэж байсныг илрүүллээ

Өнгөрсөн баасан (2024.03.29) гарагт “Чингис хаан” ОУ-ын нисэх буудлаас 30 орчим кг допингийн төрлийн бодис хураан авчээ.

Бодисыг 30 кг-ын жин бүхий чемоданд хувцас, уух зүйлийн хамт хийсэн байжээ. Харин допингийн төрлийн бодисын хувьд уудаг, тарьдаг төрлөөр олдсон талаар эх сурвалж мэдээллээ.

Анаболик стеройдыг хилээр оруулж ирэх хориотой. Баасан гарагт, МИАТ ТӨХК-иар ирсэн уг ачааг одоо хуулийн байгууллагынхан шалгаж байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, ачааг зөөхөд холбогдох онгоцны буудал, ажилтан оролцон туслалцсан нөхцөл байдал тогтоогдсон байж болзошгүй аж.

Мөн уг 30 кг орчим допингийн бодисыг допинг хэрэглэсэн нь баталгаажсан нэр бүхий үндэсний бөхийн тамирчинтай харилцаа бүхий сүлжээний хүмүүс оруулж ирсэн гэгдэж байна.

Бид энэ талаар эргэн мэдээлнэ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Балиар заваан сэжгийн юмнууд. Туркээс хэрэглэх эм тариа оруулж ирэхэд сүржигнээд л хураагаад байдаг энэ мэтийн хар тамхи допинг зөөвөрлөдөг нөхдүүдийг сайн шалгах хэрэгтэй. Нисэх, гаалийнхан бүгд холбоотой . Гаалийнхан хүний барааг хулгайлна. Хураагдаад авсан бараа дандаа дутдаг. Үнэхээр муухай юмаа. Сахарны зүрхний эм Монголд асар үнэтэй, бас хуурамч байдаг. Амьтан хүн гуйж гувшиж хэрэглэх ганц нэг эм тариа авчруулах гэж бөөн юм болдог шүү.

Зочин
Зочин

Холбогдсон новшнуудыг нь эрхлүүлээд байхаар аргагүй бус уу

Холбоотой мэдээ

Back to top button