Э.Оюунболдын барилдах эрхийг сэргээх яриа хэрхэн гарав?

Э.Оюунболд спортын арбитрт хандсан маргаандаа ялж, барилдах эрхээ сэргээлгэсэн удаатай. Гэвч дараахан нь сар шинийн барилдаанд зодоглоод мөн л допинг илэрсэн. Улмаар одоо бүх насаараа барилдах эрхгүй болоод буй.
Тэрбээр "Бөх нь барилдахгүй болохоор нутагт минь ган, зуд болдог болов уу хэмээн өөртэйгөө холбож боддог" гэж хэвлэлд ярьсан.
Тэгвэл, сүүлийн үед "Э.Оюунболдын барилдах эрх сэргэнэ" гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд түгж эхэллээ.
Энэ нь эш үндэс багатай. Учир нь, тэр эхлээд спортын арбитрт хандах ёстой. Дараа нь арбитр шүүх хурлаа товлож, хуралдуулна. Ингээд хэрхэн шийдэхээс шалтгаалж, МҮБХ түүний барилдах эрхийг дахин сэргээх эсэхэд анхаарна.
Одоогийн байдлаар Э.Оюунболд спортын арбитрт хандаагүй байна.
Харин Улсын арслан М.Бадарч хандсан. Түүнд холбогдох арбитрын хурал энэ сарын сүүлээр хуралдах юм. Хөшигний ард яригдаж буйгаар, УИХ-ын дарга Г.Занданшатар М.Бадарчийг УИХ-ын сонгуулийн сурталчилгаанд авч явна. Үүний тулд барилдах эрхийг нь сэргээх асуудалд анхаарч байх магадлалтай. Мөн М.Бадарчийн цаана улс төр дэх Архангайн фракц, БХ-ын сайд Г.Сайханбаяр болон Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бий нь анхаарал татаж байгаа юм.
Энэ үүднээс М.Бадарчийн эрхийг сэргээх магадлал өндөр гэж ярьж, бичих болсон. Иймд, М.Бадарчийн арбитрын шүүх хурал болохтой давхцуулан, Э.Оюунболд ч хандахаар шийдсэн гэдэг мэдээлэл бий.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Допинг хэрэглэсэн хүмүүсийг өөгшүүлж ерөөсөө болохгүй ээ. Энэ чинь улс төр, нутаг нуга, халх, ойрад ярьдаг сэдэв биш ээ. Монголтүмний оршихэс оршихуйн асуудал шүү дээ
Нэг удаа эрхийн нь сэргээсэн .Даанч олон түмний итгэл буяныг бузарлаж дахин олон төрлийн допинг биедээ ШАХУУЛСАН хүн. Одоо Оюун болд бөхөөс Оюун эрдэнэ улс төрөөс зайлах цаг болсон
Архангай Хэнтий гэсэн талцал дээр Увс, Ховд гэсэн хөндлөнгийн нэг эрх ашиг шургачих гээл улс төртэйгөө, юутай хүүтэйгээ үзээд байна уу? Саванг хөөсрүүлэх хэрэггүй. Зүгээр л мөрт нь хая. Бөх үзэх нь үзээд хаях нь хаяя. Мөрт нь орхицгооё!
Хүчээр ялж чадахгүй болохоор луйвараар ялах юм даа:
Бөх нэртэй балайнууд
Ичээч
zailaatai
ХА ХА. ОЮУНБОЛД, БАДАРЧ НАРЫН ЭРХИЙГ СЭРГЭЭЧИХ ВИЙ ГЭСЭН ХИЙ ХАРДАЛТААР ШӨНӨ Ч УНТАЖ ЧАДАХГҮЙ БГАА САНСАРМАА, ТЭНГИС НАРЫН УВСЫН ХЭДЭН СЭТГҮҮЛЧ БНА АА! ОЛОН ТҮМНИЙ ДУНД ӨӨРСДИЙН ХАР ДАРСАН ЗҮҮДЭЭ БИЧИЖ, ТЭДНИЙГ ХАГАРАЛДУУЛЖ БАГА Ч ГЭСЭН КАЙФ АВДАГ ГАЖ ДОНТОДУУД Л БОЛОЛТОЙ! К КК
Үндэсний бөхөд допинг гэж балай шинжилгээгээ болих хэрэгтэй, хуваагдлын эх үндэс,