УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ерөнхийлөгч 3х3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчдад баяр хүргэлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монголын 3х3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчид, багш, дасгалжуулагчдыг хүлээн авч уулзлаа.

Сингапур Улсад зохион байгуулагдсан FIBA 3х3 сагсан бөмбөгийн 2024 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын үндэсний шигшээ эрэгтэй, эмэгтэй баг хос хүрэл медаль хүртсэн юм.

Монгол Улсын баг, тамирчид Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хос медаль хүртэж, олон улсын тавцанд Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөсөнд баяр хүргэж, ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийлэв.

Үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчид эв нэгдэлтэй, хөдөлмөрч, сахилга баттай байж чадвал олон боломж байгааг онцолж, цаашдын тэмцээн, уралдаанд нь амжилт хүслээ.

Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Г.Батцэнгэл Монгол Улсын шигшээ баг 3х3 сагсан бөмбөгийн төрлөөр Ази тивдээ жишиг тогтоож, хүлээн зөвшөөрөгдөж чадсаныг онцлов. Үндэсний шигшээ багийн тамирчид 04 дүгээр сарын 12-14-ний өдрүүдэд олимпын эрх авах эхний тэмцээндээ оролцохоор Хонг Конгийг зорино гэдгийг дуулгалаа.

Мөн Монголын сагсан бөмбөгийн холбооноос 2024 онд 3х3 сагсан бөмбөгийн Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, 2025 онд 3х3 сагсан бөмбөгийн Насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгааг танилцуулав.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Бүгдэд нь гавьяатаа өгчөөч. Чиний ганц чаддаг ажил биз дээ хууль бус хүн гуай

Зочин
Зочин

МОНГОЛЫН БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ТАМИРЧИД ШҮҮ БИ АНУ д АМЬДАРДАГ МОНГОУ БАЙНА МАНАЙ КОЛЛЕЖИЙН ЭМЭГТЭЙ БАГ МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХҮЧИРХЭГ ДАЙЧИН ЧАДВАРЛАГ ТОГЛОЛТЫГ ХАРААД БАГТАА УРЬЖ БОЛОХ УУ? ГЭЖ АСУУЖ БАЙСАН БИ МЭДЭЭЖ БОЛНОО Л ГЭСЭН ЭР ЭМГҮЙ АНГЛИАР ЯРИХАД НЬ БИ БАХАРХААД ОГШООД УЙЛЦЫШТ ЁСТОЙ ГОЁ СЭРГЭЭШ БАЙСААН НАМАЙГ ОРОН ОРНЫ ХӨВГҮҮД БОЛЗООНД УРИАД КОФЕГООР ДАЙЛСЫШТ ТЭР ӨДӨР БИ МОНГОЛ ГЭДГЭЭРЭЭ ҮНЭН БАХАРХСААН БАЯРАЛЛАА ТАМИРЧДАА ДЭЛХИЙН АВАРГА ОЙРХООН БАЙНА.

Холбоотой мэдээ

Back to top button