УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ерөнхийлөгчийн хүргэн ахынх нь биш хадам ахынх нь эхнэр

Хураангуй:

  • “Ерөнхийлөгчийн хүргэн ахынх нь эхнэр гэдгээр тань олон нийт таныг мэднэ” гэсэн будилуу асуулт “За” гэсэн хариулт бүхий видео олон нийтэд түгэв. Ерөнхийлөгчийн ямар хамаатан болох нь анхаарал татсан юм.

Дэлгэрэнгүй:

Тэгвэл тухайн эмэгтэй Ерөнхийлөгчийн хадам ахынх нь эхнэр буюу бэр эгч С.Цэрэнчимэд юм. Тэргүүн хадагтай Л.Болорцэцэгийн төрсөн ах Л.Болдбаатарын эхнэр Сэд-Очирын Цэрэнчимэд. Тэрбээр Гаалийн ерөнхий газрын харьяа Гаалийн төв лабораторийн даргаар ажилладаг.

Гаалийн төв лаборатори нь Монгол Улсын хилээр орж болон гарч байгаа бүх төрлийн бараа, бүтээгдэхүүн зэрэгт бүгдэд нь хяналт, шалгалт, шинжилгээ хийх үүрэгтэй байгууллага. Товчхондоо Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалж байгаа нэг чухал нэгжийг удирддаг.

Харин хадам ах нь Бригадын генерал Л.Болдбаатар. Тэрбээр 2022 оны хоёрдугаар сараас ОБЕГ-ын дэд даргаар томилогдсон. Энэ оны зургаадугаар сарын 22-нд хадам дүүгээсээ бригадын генерал цол гардсан хоёр генералын нэг юм.

Ерөнхийлөгчийн олон ах дүү, төрд алба хашдаг.

Төрсөн эгчийнх нь хүү буюу зээ дүү О.Амарсанаа ШШЕГ-ын даргаар ажиллаж байгаад хэдхэн хоногийн өмнө ажлаа өгсөн. Түүнийг төрсөн ганц эгч У.Удвалын хүү гэдэг.

Том ах У.Ганболдынх нь хүүхдүүд болох Г.Гантулга нь Зам, тээврийн хөгжлийн яамны Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн даргаар, Г.Гандөл нь 2021 онд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн туслахаар тус тус ажиллажээ. Авга ах нь албан тушаал ахих бүхий хугацаанд нь сүүдэр мэт л дагаж ирсэн нэгэн.

Төрсөн дүү У.Отгонбаяр нь, ахыгаа Ерөнхийлөгч болгох гэж улстөрийн замналаа түр орхиж, замыг нь зассан бол одоо сонгуульд нэр дэвших бэлтгэлээ базааж буй юм.


Энэ тухай өмнө нь хүргэж байсан нийтлэлийг доорх линкээр уншаарай.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хүрэлсүх ерөнхийлөгч тиймч ариун цагаан хүн огт биш заригын өнөрөөг яалаа бас булгантуяаг эмэгтэй хүнд дээрэлхүү юм бналээ

Зочин
Зочин

муу ч бай сайн ч бай түмэн олныг төлөөлөөд сонгогчдсон гишүүн төрийн сайдыг машиндаа суугаад явахад нь машины дугуйн доор хөлөө хийчихээд л даналзаад л бас арай байсаншүү

zochin
zochin

aimshigiin daramttai, avilgach avgai shteeeeeeeeeeeeeee

Иргэн
Иргэн

Аймар өөр оронд ингэж чадахгүй огцорсон байх .Тэр Амарсанаа үхсэн ацны генерал хүүк шээс байгаагүй бол зүгээр дэслэгчээс цааш ухаан хүрэхгүй амьтан шүүдээ

Зочин
Зочин

Хамаатнаа тавихгүй хар элэгийн хасаг тавих уу

Зочин
Зочин

Бүр амар ай

Зочин
Зочин

Олон ах дүүгүй хүн улс төрд ормоор юм тэр минь энэ минь гэсээр байтал 4 жил өнгөрөх юм ,

Иргэн
Иргэн

Юу бичээд байдын болдоо хүргэн ахынх нь гэвэл төрсөн эгч нь байдгүйму оньсого таалгаад бгаму. Эрдэм боловсролоо дээшлүүлж үз хэн нэгний ах дүүсийн ажил алба маньд хамаагүй . Гарчиг нь хачин болхоор л …

Зочи АРХАНГАЙНХАН
Зочи АРХАНГАЙНХАН

Юу ч гэхэв дээ , түүхээс харахад улс орон уруудах доройтох тусам төрийн тэргүүн улам улам ҮНЭД хүрч - эрх мэдэл нь төгсгөлгүй рүү тэмүүлж , ордны эмс хамжааргаа алдаж , улс орноороо " алтан ургынхан " болно ...

Зочин
Зочин

Эрхэм ерөнхийлөгч ийн ургийн мод сайн тэлсэн бна шүү?!

Зочин
Зочин

Huuk min muu ym hiisen ch sain ym hiise ch hun uiliin laigaaa l vvrdeg ym shvv

Зочин
Зочин

Hend hergtein balai yum bichxin

Зочин
Зочин

хамаатан садан нь ажил хийж бололхгүй юм байхдаа тэгээд хэн нэгэн буруу юм хийсэн байлаа гэхэд заавал бусдад нялзаах уу эрүүлээр сэтгэцгээе

Зочин
Зочин

Энэ сэтгүүлч нар мэдээ бэлдэнэ гэж гурилддаг болжээ

тогтох
тогтох

Хэнд хамаатай юм Ерөнхийлөгч байлаа гээд тэр хүмүүс нь ажил албаа өгөх ёстой юмуу сайн хүний үр сүүт гүүний унага гэж байдаг даа удам сайт хүмүүн мөн удам сайт хүнтэй л хань ижил болсон байж таараа тэгээд яа гээд байгаан энэ сэтгүүлч.

Холбоотой мэдээ

Back to top button