Зургаадугаар сарын 14-нийг "Шүүхийн өдөр" болголоо

УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар 2024 оны дөрөвдүгээр сарын 05-ны өдөр Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн.
Ингэхдээ зургаадугаар сарын 14-ний өдрийг “Шүүхийн өдөр” хэмээн тэмдэглэлт өдөр болгох тухай заалтыг Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмжээ.
Ингэснээр шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, шүүхийн үйл ажиллагааны талаар олон нийтэд үнэн зөв, бодит мэдээллийг хүргэх зэрэг иргэдэд чиглэсэн арга хэмжээг зохион байгуулах зэргээр шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж үзсэн байна.
Хуулийн төсөл нь нэг зүйлтэй байх бөгөөд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлд "Шүүхийн өдөр, 6 дугаар сарын 14” заалт нэмэхээр тусгажээ.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
За одоо боль. улс орноо хөгжүүл амралт ихэдлээ шүү дээ
Нийтээр амрахгүй ээ унш унш судал судал
Нэгмөсөн жилд 365 хоног амардаг болгочих тэнэгүүдээ
Нийтээр амрахгүй ээ унш унш судал судал
Энэ юу чмэдэхгүй 1 юм одоо болноо.Яг бодит жоохон ухаан шаардсан асуултаас дандаа бултна.Толгой нь хүрэхгүй юм чинь араггүй биз.Анх баахан малгай тарааж байгаад гарсан байхаа.Одоо Хөвсгөлийхөн жоохон ухаан суугаа биз.Бас их хурлын даргын орлогч гэү үү??Ямар ард бн,тийм төр бн гж юутай үнэн үг вэ?
Зүгээр л тэмдэглэлт өдөртэй болж байна шдээ Яагаад юм болгоныг мушгиж гуйвуулж байдаг юм бэ
Амармааргүй бнаа. Иргэдийг ажил хийлгээчээ.
Нийтээр амрахгүй ээ унш судал
за болио болио ...
Мөнхбаатар гишүүн сонин нөхөр байна малчин өрх бүр нийт 300000 га атар газар өвөлжөө хаваржааны хажууд хагалуулна гэх шиг газар хэмжээтэй Одоо үед амьдарч байгаа нь уулын ам усны тунгалагийг өгөхнээ Ирээдүйн малчид яахав 0
Болио та нар
Дэмийрч балайрахаас наад шүүхээ цэгцэл. Шүүхийнхэн Монголыг устгаж магадгүй бна.
Зайл
Зайл
Авилга авна,тэгээд хүмүүсийн ажлын цаг,амьдралын өдрөөс хумслаад яахав
Солиорол
Ёстой мулгуу амьтад. Ингэхгүй бол шүүгчид нь ажиллахгүй гээд байгаа юм байхдаа
Энэ 2 мулгуу одоо шүүхийн шийдвэр гүйцньгэгчдийн прокуроруудыг,өмгөөлөгчдийн... гээд олон өргөн барих нь тодорхой. Дахиж сонгожё