С.Зориг агсны хөшөөнд юу тохиолдов

С.Зориг агсны хөшөөг буулгах нь, газрыг нь заржээ гэдэг мэдээллийг МАН-ын зүгээс өгч байна.
Тодорхойгүй нөхцөл байдалд Ардчилсан нам хариулж байгаа. Өчигдөр гэхэд АН-ын дарга Л.Гантөмөр цахимд мэдэгдэл хийж, "Тийм зүйл болохгүй, бүү санаа зов" хэмээв.
Хамгийн анх Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар энэ талаар мэдэгдсэн байдаг. Тэрбээр "Шинэ дэвшилтэт холбоо"-ноос "Зориг сан"-д хүргүүлсэн албан бичгийг дэлгэсэн. Бичигт "С.Зориг агсны хөшөөг нүүлгэж, газрыг чөлөөлж өгнө үү" гэсэн агуулга туссан байв.
Үүний араас Санжаасүрэнгийн Баяр (С.Зориг агсны ах) хэвлэлд зөвхөн энэ сэдвээр ярилцлага өгсөн. Улмаар "Би энэ бичгийг саяхан олж үзлээ. Ингэж болохгүй шүү дээ" гэсэн утгаар яриад байгаа.
Ардчилсан холбооны цэнхэр байшин бол Х.Баттулгын эзэмшилд. Харин С.Зоригийн хөшөө байрлах 300 м.кв газар нь:
- Нийтийн эзэмшлийнх
- Эсвэл "Шинэ дэвшилтэт холбоо" 2014 онд "Голомт"-ын Д.Баясгаланд зарсан
- Нэг бол Ардчилсан нам энэ газрыг "Шинэ дэвшилтэт холбоо"-нд түрээс төлж эзэмшдэг гэсэн гурван янзын мэдээлэл зэрэг хөвөрч, тодорхойгүй нөхцөл үүсгэж байна.
Ямартай ч сонгуульд үзэхээр бэлтгэж, нэгдээд буй АН-ын зүгээс "Бидэнд хамаагүй. Ийм асуудал яригдаагүй. Хотын газрын алба л мэднэ" гэдэг байр сууриа илэрхийлчхээд байна.
Харин Х.Нямбаатар даргын эхлүүлсэн энэ сэдвийн үзүүрт хэн огтлолцох ёстой юм бэ. "Шинэ дэвшилтэт холбоо" бол Да.Ганболд, "Фортуна" Б.Батбаяр нарынх. Тэд анх оронд нь өндөр барилга барихын тулд С.Зоригийн хөшөөг нүүлгэж өгнө үү гэдэг бичгийг "Зориг сан"-д өгсөн. Тэд бас нэг бол уг газрыг Ардчилсан намд түрээслүүлдэг, эсвэл "Голомт"-ын Д.Баясгаланд зарсан.

Харин энэ зураг egazar.gov.mn-ийн мэдээлэл. Цэнхэр өнгийн зураасаар хүрээлэгдсэн хэсэг газрын мэдээлэл гарч ирж байна. Үзвэл, 2020 онд "Ардчиллын өргөө" ХХК-ийн нэр дээр бүртгэгджээ.
"Ардчиллын өргөө" ХХК-д "Эм Эн Эн Би Эм Холдинг" гэж компани голлох хувьцааг эзэмшдэг. Харин энэ компанийн эзэмшигч нь "Голомт"-ын Д.Баясгалан байна.
Тэгэхээр Ардчилсан холбооны цэнхэр байшинтай хэсэг газар Д.Баясгалангийн мэдэлд очсон нь үнэн байна. Гэхдээ, дээрх зураг дахь цэнхэр зураас С.Зориг агсны хөшөөг хүрээлэхгүй байгаа. Хөшөө зураасны гадна байна. Яг хөшөө багтсан газрын мэдээлэл болохоор гарч ирэхгүй байна.
Иймд "С.Зориг агсны хөшөөг нүүлгэнэ" гэдэг асуудал Д.Баясгалан, Да.Ганболд нар луу чиглэх боломжтой харагдаж буй. Санжаасүрэнгийн Баяр зөвхөн энэ асуудлаар гарч ирж ярилцлага өгсөн нь ч хэрэг явдал бол эрх баригч намын шүгэл гэдгийг бататгадаг. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ саяхан өгсөн ярилцлагадаа С.Зоригийн хэргийг дахин сөхсөн нь хаврын улс төрийн сэдэв болоод байгаа.
Ардчилсан намынхан болохоор "Зориг сан"-д бичиг ирсэн нь одоогоос 12 жилийн өмнө гэх юм билээ.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
За хотын мээр Нямка минь наад төв шуудангийн црд уулзвар дээр хорин хэдэн давхар байшин бариулж болохгүй. Бүх зөвшөөрөл таны гараас гарна. Иймд бүү зөвшөөр. Гүрий гүрий.
Энэ Баясгалан гэдэг нөхөр цадаж ханахгүй мангас байна. Атгаалэин хар мангасыг дардаг гэж үлгэр домогт гардаг даа
БАС Л НӨГӨӨ ХУДАЛЧ ХУЛГАЙЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖТОЙ ХОЛБОГДОЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ? НЭГ АМААРАА МИНИЙ НАЙЗ ЗОРИГ ГЭДЭГ НӨГӨӨ АМААРАА ЗОРИГИЙН ГЭСЭН БҮХ ЮМЫГ АРИЛГАХ ГЭДЭГ ЭЛБЭГДОРЖТОНГУУД ТЭР ДУНДАА БАТ-ҮҮЛ ХОТЫН ДАРГА БАЙХДАА ИЙМ БУЗАР ЗҮЙЛИЙГ ХИЙЖЭЭ ГЭЖ ХЭНЧ ОЙЛГОСОН, ЭЛБЭГ ХУЛГАЙЧИЙН ЗАХИАЛГААР Ч БАЙЖ МАГАДГҮЙ
Жинхэнэ хужаагийн хурлийз даа !
АН шившиг одоо байраа хүртэл зараад дараа нь хөшөө юу
АН ч дандаа нохой юм хийж байх юмаа.
Энэ газар дээр шинээр, өөр өндөр байр бариулахгүй байхыг хотын захиргаанд уриалж байна
Ene arai dendej bna shuu.
Ардчилсан намынхныг ухвал арвин булай гарнадаа!