Нийгэм мэдээ

Ховд аймагт угалз, тэх, гахай 45 толгойг агнуулах дуудлага худалдаа зарлажээ

Ховд аймагт "Тусгай зориулалтаар угалз, тэх, зэрлэг гахай агнуулах зөвшөөрөл олгох" нээлттэй дуудлага худалдаа зарласан байна. Зөвшөөрлийн тухай хуулийн 5, 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.1 дүгээр зүйлийн 1.23, Амьтны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, Монгол улсын засгийн газрын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 89 дүгээр тогтоолоор Ховд аймгийн агнуурын бүс нутгаас тусгай зориулалтаар угалз 7, тэх 27, зэрлэг гахай 12 толгойг агнуулахаар нээлттэй дуудлага худалдаа зарлажээ.

Дуудлага худалдаанд оролцох босго үнийг Засгийн газраас тогтоосон амьтны экологи эдийн засгийн үнэлгээний 20 хувь байна. Тодруулбал, 1 угалз 22.000.000 төгрөг, 1 тэх 1.060.000 төгрөг, 1 зэрлэг гахай 5.690.000 төгрөгөөр үнэлдэг.

Засгийн газрын 2024 оны 03 дугаар сарын 06 өдрийн 89 дүгээр тогтоол

ТУСГАЙ ЗОРИУЛАЛТААР 2024 ОНД АГНАХ, БАРИХ АГНУУРЫН АМЬТНЫ ТОО ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, Амьтны тухай хуулийн 26.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Тусгай зориулалтаар 2024 онд агнах амьтдын тоо хэмжээг 1 дүгээр хавсралт, барих загасны тоо хэмжээг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2.Тусгай зориулалтын ангийн дуудлага худалдааг тухайн жилд агнах, барих амьтны тоо хэмжээний дээд хязгаарт багтаан, холбогдох хуульд нийцүүлэн зохион байгуулахыг аймгийн Засаг дарга нарт даалгасугай.

3.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэд үүрэг болгосугай.

Б.ХАШ-ИЛД


Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хөөе БОАЖ-ын сайд Бат-Эрдэнээ угалз, тэх, гахай агнуулахаа болиочээ. Наад амьтад чинь байгаль орчинд ямарч хоргүй их сайхан үзэсгэлэнтэй амьтад шүү дээ. Харин тэр улаан номонд орсон гээд гайхуулаад байгаа мал, амьтадыг барьж иддэг тэр цоохор ирвэсээ буудуулж устга. Тэр бол ямарч хэрэггүй махчин амьтад шүү дээ. Мөн алтайн нуруунд амьдардаг ууллын чонудыг устгах хэрэгтэй. Алтайн нуруунд чоно маш их болсон гэсэн.

Холбоотой мэдээ

Back to top button