Улс төрийн мэдээ

"Баян" Р.Базарыг баривчилсан нь Ш.Раднаасэд, М.Энхболдын фракцыг онилов уу, эсвэл Д.Амарбаясгалан уу?

ЭЦА-ны хийсэн нэгжлэг, баривчилгаа энэ долоо хоногийн улс төрийг эхлүүллээ.

"Баян" гэгддэг Р.Базар, түүний "Алтайн хүдэр" ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнэ нарыг хойшлуулшгүйгээр баривчлав. Ажлын газрыг нь нэгжсэн, одоо гэрт нь нэгжлэг хийнэ гэсэн мэдээлэл байна. Мөн Э.Хаш-Эрдэнэ нарын 10 хүнийг хамт баривчилжээ.

Эх сурвалжууд үүнийг Говь-Алтайн нэр бүхий улстөрч рүү чиглүүлсэн шинэхэн акц гэж тайлбарлаж байна.

Албан бус ч ил болоод буй мэдээллээр, Р.Базарыг нэр бүхий улстөрчийг сонгуульд зориулж, хууль бусаар санхүүжүүлсэн, мөнгө угаасан үндэслэлээр баривчилсан гэх. Харин чухам мөнөөх улстөрч нь Говь-Алтайн гаралтай гэгдэж байна.

Үнэн байх талтай. Учир нь Р.Базар Говь-Алтай аймгийн Цээл суманд уурхайтай. "Алтайн хүдэр" ХХК нь нэлээд асуудал дагуулж ирсэн. Р.Базарыг хөрөнгөждөг, мөнгө угаадаг, улмаар хууль бус элдэв үйл ажиллагаанд санхүүжүүлэгчээр оролцдог гэх бүх яриа Говь-Алтайн тэрхүү уурхайд нь холбогддог.

Харин өдгөө нэр холбогдож буй улстөрч нь (тодруулбал Говь-Алтайн) хэн бэ.

Хоёр сэжим яригдаж байна.

  • Нэгт, Ш.Раднаасэд
  • Хоёрт, Д.Амарбаясгалан.

Ш.Раднаасэдийн хувьд МАН-аас мандат авна гэж найдалтгүй болоод буй улстөрч. Түүнд холбогдох авлигын хэрэг "Оймсчин" дуулианаар олны анхааралд өртөж байсан. Эртнээс МАН түүний Говь-Алтай дахь тойргийг сулласан гэж яригдаж байна. Харин Л.Оюун-Эрдэнийн фракц хүчирхэгжихээс өмнө Ш.Раднаасэд Мие.Энхболдын хүн байв. 2016-2020 оны парламентад тэр хүчирхэг байсан.

Говь-Алтайн улстөрчийн хувьд түүнийг "баян" гэгдэх Р.Базартай холбоо хамаарал бий гэж ярьдаг талтай.

Харин эрх баригч намын лидерүүд Ш.Раднаасэд рүү чиглүүлэх замаар Мие.Энхболдыг, мөн үүгээр дамжуулан Н.Номтойбаярын эвслийг онилох магадлал бий. Н.Номтойбаяр улс төрд эргэн ирэхдээ эвсэл байгуулж, их хэмжээний мөнгө босгон бэлтгэж байна. Түүнтэй Мие.Энхболдыг нэг тал болоод амжсан гэх яриа бий юм.

Хамгийн бодит үндэслэл бол Р.Базарын "Алтайн хүдэр" нь Ш.Раднаасэд, Мие.Энхболд нар луу чиглэх схем.

Нөгөө талд, МАН-ын генсек Д.Амарбаясгаланг энэ акцын хүрээнд онилно гэж тайлбарлах хэсэг ч байна. Д.Амарбаясгалан бол Говь-Алтайгаас нэн тэргүүнд нэрлэгдэх улстөрч мөн. Нүүрсний хэргээс хойш Л.Оюун-Эрдэнэ Д.Амарбаясгалан нар муудсан гэдэг мэдээлэл хөврөөд удаж байгаа. Гэхдээ нэгэнт хүч зангидсаны хувьд 2024 оны УИХ-ын сонгуулийн өмнө нэг нэгэн рүүгээ ноцох үндэслэл төдийлөн харагдахгүй байна. Д.Амарбаясгалангийн намтарт "Алтайн хүдэр"-т холбогдсон түүх ч бас ховор юм. Гэхдээ эх сурвалжуудын бараг тал нь түүнийг эдгээр үйл явдалд холбон тайлбарлаж, баривчлагдаад буй рекетчин гэх Э.Хаш-Эрдэнэ нарыг түүний хүмүүс гэж онцолж байгаа юм.

Ямартай ч урт удаан хугацаанд домог мэт яригдаж ирсэн "баян" Р.Базарыг баривчилсан явдал томоохон улстөрийн акц болох нь тодорхой. Үүний цаана Л.Оюун-Эрдэнийн фракц ажиллаж буй нь дамжиггүй. Хамгийн цэврээр бодоход, МАН доторх "цэвэрлэгээ" байх л хамгийн өндөр магадлалтай.

М.ТЭНГИС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочинsongogchid
Зочинsongogchid

govaltain heden tsagdaa reketchchin avilgachid ih darvalzaj bgaa ta nariin odor irnee udahgui

Зочин
Зочин

Үхсэнийх нь баян байхав дээ газар ухсан даварсан муу хулгайч

Зочин
Зочин

Амарбаясгалан гэдэг энэ дурак бүр рeкeтчин гаруудтай хүртэл холбоотой дампуу бохир гар байжээ. Мафи байгуулах гээд ядчихсан жунай2 гэдэг нь үнэн байхнээ

11111
11111

J. Enhbayartai holbootoishdee

Зочинт
Зочинт

Баян базар гэдэг хүн ийм хөгширдөггүй хүн үү 30 аад жилийн өмнө л ийм залуу байса биз дээ

ЗочинЗочин
ЗочинЗочин

Ш.Раднаасэдэд их но вий дээ вий!!! Хөөн хэлэлцэх хугацааг богино болгож өгсөн гол хүний дүр шүү дээ!!! Мөн нүүрсний хэдэн их наядын хэрэг холбогдож шуугиан тариад байгаа шаар шүү дээ!!!!

Зочин
Зочин

Ми.Энхболд гэж бузрын гай дуусахгүй юм даа.

Зочин
Зочин

Ясыг нь цайлгаад хөрөнгийг нь хураан.

Зочинр
Зочинр

маш зөв бохир уурхайгаар хохирол төлүүлж оймсчин Раднаасдыг хорьж шалгах хэрэгтэй

Зочинр
Зочинр

Хөөн хэлжлцэх хугацааг өөрчилж авлигачдыг ял завшуулсан Раднаасэдийг дэвшүүлэхгүй байвал намын нэр хүнд сэргэнэ

Зочинр
Зочинр

ЖДҮ Аяаа явчих нь энэ дээ кк

Сонгогч
Сонгогч

Энэ Хүүк,Данх гэж 2 новш сонгуулийн өмнө гээ л арай л тэнэг тэнэг акц хийгээд бна уу, бүх өрсөлдөгчөө шор онд хийж байж сонгуульднаа гэж байхгүй шүү, Баттулга ч арай ингээгүй шүү, хөөе !

Зочин
Зочин
Reply to  Сонгогч

Gehdee batbagalzuur shig luivarchdad odon midaal uguuguil baigaa

Зочин
Зочин

Энэ баян Базарийн охин ххк гэх Өндөр алтайн зам ххк байхийнмаа Өмнөговьд зам тавьж байгаа цалин дээр нийгмийн даатгал суутгаж байгаа бичэлд хийнэ төлдөггүй одоо жил болж бна

Зочин
Зочин

ж.энхбаяртай холбоотой байх нэг хэсэг бараг ах дүү явсан байлгүй дээ

Зочин
Зочин

МОНГОЛНУУДЫН ХАМГИЙН САЙН МЭДЭХЭЭР БАЯН БАЗАРААГИЙН БООВ МАШ САЙН АЖИЛЛАДАГ БООВ ШҮҮ ОЛОН Ч ХҮҮХЭН ХЭЭЛТҮҮЛСЭН МУНДАГ ХҮЧИРХЭГ БООЖГОЙТОЙ ЭР ХӨӨН МАНАЙ БАЗАРАА ХАРСНАА ХАРИН Ч НЭГ ДАРЧИХНАА

Холбоотой мэдээ

Back to top button