Нийгэм мэдээ

12 настай охиныг хөнөөсөн Г.Гантулгыг шүүх хурал өнөөдөр болно

12 настай охиныг хөнөөсөн Г.Гантулгыг шүүх хурал өнөөдөр болно.

Тодруулбал, өнгөрсөн оны аравдугаар сарын 03-нд Дорноговь аймгийн Сайншанд сумаас 12 настай охин сураггүй алга болж, улмаар Г.Гантулга гэгч нь такси үйлчилгээ үзүүлэх нэрийдлээр хээр аваачиж амийг нь хөнөөсөн хэрэг гарсан.

Нийслэлийн прокурорын газраас бага насны хүүхдийг такси үйлчилгээнд явж байгаа мэтээр хууран мэхэлж машиндаа суулган хүчээр авч явж хүчиндэн, гэмт хэргээ нуун далдлах зорилгоор амь насыг нь хохироосон Г.Гантулгад холбогдох хэргийг энэ оны хоёрдугаар сард яллах дүгнэлт үйлдэн Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг гуравдугаар сарын 19-ний өдөр болж, хэргийг гэм буруугийн хуралдаан руу шилжүүлэн хурлыг гуравдугаар сарын 29-ний өдрийн 09 цагт Дорноговь аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд хийхээр товлосон.

Гэвч шүүгдэгч өмгөөлөгчөө сольсон. Шинээр ажиллах өмгөөлөгч нь хавтаст хэрэгтэй бүрэн гүйцэд танилцах шаардлагатай. Хохирогчийн тал өмгөөлөгч нэмж авахаар болсон зэрэг шалтгаанаар шүүх хурал хойшилж, дөрөвдүгээр сарын 16-ны 09:00 цагт товлосон билээ.

Г.Гантулгад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 2.1 /Хүн хулгайлах/, 12.1 дүгээр зүйлийн 4 /Хүчиндэх/, 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 2.7 /Хүнийг алах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ХӨӨШЭЭ ЭНЭ ХУЛГАЙЧИЙН ХОЁР ТӨМСӨГИЙГ ТУС БҮРИЙГ НЬ 100 ДОЛЛАРААР АВЬЯА ЧИВИЙГ НЬ 50 НОГООН ЕРӨН БОЛ НААД ГӨЛӨГӨӨ МАНАЙ ЗҮҮНХАРААГИЙН ШОРОНД ХУВИАРЛАЧИХАА ТОРГОНД БӨМБӨРҮҮЛЖ ТОСООР ГУЛГИУЛЬЯ

Зочин
Зочин

Энэ ярагчин алуурчинг одоо болтол зүүгээгүй гэж үү яагаад хаацайлаад бнаа монгол улсын шүүх тэр чигтээ худалдагдсан авилга авагсад байдаг бололтой

Зочин
Зочин

Энэ улаан хар алуурчин П-г ямар удаан мөрдөж шүүдэг юм бэ? Булах нүхийг өөрөөр нь ухуулаад амсар дээр нь зогсоож байгаад буудаж ал.

Зочин
Зочин

Эхлээд хоёр төмсгийг нь түрүү булчирхайтай авч хая. Дараа нь шодойг нь тайрч хаяад чанга дэглэмтэй гянданд бүх насаар нь хорь.

Холбоотой мэдээ

Back to top button