Б.Энхбаяр: Базараа гэж хүнийг ямар асуудлаар барьж, хорьсныг мэдэхгүй, оролцдоггүй

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр мэдээлэл хийлээ.
Тэрбээр, "Базараа гэж хүнтэй холбоотой нэг асуудлыг мэдэж байгаа. Хууль зүйн сайд 5Ш ажиллагааны хүрээнд Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах асуудлыг хариуцаж ажиллаж байгаа. Засгийн газрын хуралдаанд танилцуулж байгаа. Иргэн Базараа гэж хүнтэй холбоотой Улсын дээд шүүхийн шийдвэр гарсан. Европын сэргээн босголт, хөгжлийн банканд хохирол учруулсан 78 тэрбум төгрөгийн шүүхийн шийдвэр байгаа. Энэ шүүхийн шийдвэрийг тухайн этгээд хэрэгжүүлэхгүй байгаа.
Үүнтэй холбоотой тус банкнаас ХЗДХ-ийн сайдад гомдол ирсэн. Үүнтэй холбоотой иргэн Базараатай холбоотой шүүхийн шийдвэрийн эцсийн шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд 13.7 тэрбум төгрөгийг барaгдуулсан гэх мэдээлэл байгаа. Одоо 64 тэрбумын шүүхийн шийдвэрийн үлдэгдэлтэй байгаа. Би гэхдээ энэ асуудлаар барьж хорьсон гэж хэлээгүй шүү. Ямар асуудлаар гэдгийг би мэдэхгүй, оролцдоггүй.
-Сэлэнгэ аймгийн дөрвөн цагдаагийн асуудал дээр мэдээлэл өгөх боломжтой юу?
-Бүх насаар хоригдох ялтай гэмт хэрэг. Тухайн этгээдүүдийн асуудал мөрдөн шалгагдаж байгаа. Энэ тухай өнгөрсөн онд болсон гэх асуудлаар сэтгүүлч мэдээлэл хийсэн байна лээ. Бүлэглэж хүчиндсэн гэж мэдээлэл хийсэн. Дараа нь бүлэглэж хүчиндээгүй гэсэн байна лээ. Ер нь хохирогчийн хууль ёсны эрх ашиг номер нэг. Ямар эх сурвалжтайгаар хохирогч охины мөрдөн шалгах ажиллагааны явцад өгч байгаа мэдүүлэг яагаад хэвлэл мэдээллээр гараад байгаа вэ гэдэг дээр хохирогчийн ээж гомдол гаргасан. Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах бол гэмт хэрэг. Хохирогчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах бол тэргүүн эрх ашиг. Гэмт хэргийг шалгах ажиллагаанд би оролцдоггүй. Тухайн этгээдүүд буруутай нь тогтоогдвол хүн алах гэмт хэргээс гурав дахин өндөр ял шийтгэлтэй буюу бүх нар насаар нь хорих ялтай гэмт хэрэг.
-Цагдаа нарын ёс зүй, харилцаа хандлагын тухайд?
-Сайн ч цагдаа бий, муу ч цагдаа бий. Сахилга хариуцлагын тухайд миний хувьд өндөр шаардлага тавьж ажиллаж байгаа. Ингэхдээ би томилгоонд оролцохгүй байх бодлого барьж байна. Цагдаад улс төрийн нөлөөлөл оруулахгүй. Хэн нэгний даалгавар захиасаар томилгоонд оролцдог байдлыг халж байгаа. Цагдаа дотор зөвхөн мэргэжил ур чадварын шалгуураар өсөж томилгоо авдаг зарчмыг тогтвортой таван жил барьж байж улс төрийн нөлөөллөөс нь ангижруулна гэсэн бодлогыг барьж ажиллаж байгаа" гэв.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Томилгоонд оролцохгүй гэж нааж байна. Сайд болонгуутаа л дэд даргыг нь солиод Дорнотынхоо хүнийг тависан байж. Цагдаад бол одоо хэнтийгээс нэг ч дарга байхгүй болсон, худлаа л хэнтийгээс байна гэж цуурдаг
зөвөө улсад учруулсан хохирлыг нь төлүүлэх хэрэгтэй Базараагаар
сайн шалгах хэрэгтэй авлигын сүлжээг
Базараа гэх хүний луйвар залиолан хэтэрсэн гэж боддог дандаа бусдыг залиллаа гэх юм шлгах нь зөвөө
Ллрын тип ээ хүчинлэгч цагдаа нарынхаа ялыг хамт үүрэлц
Мэнгэт шигээ манайх Зурагтгүй гэж хэлчихээч