Улс төрийн мэдээ

Х.Нямбаатарт пи-арыг нь хийж өгөөд Төв цэнгэлдэх хүрээлэнг "авсан" Ж.Энхжаргал ашиг сонирхлын зөрчилтэй

Өчигдөр /2024.04.18/ НИТХ-ын ээлжит хуралдаанаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг нийслэлийн өмчид 100 хувь авах тогтоолыг баталж, улсын бүртгэлийн гэрчилгээг нь хотын Захирагч Х.Нямбаатарт хүлээлгэн өгсөн.

Тэр даруйд “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжил, бүтээн байгуулалтын бодлого хариуцсан зөвлөх Ж.Энхжаргаланг томилсноо зарлав.

Харин томилгоог хүлээн авсан Ж.Энхжаргалан "Одоо байгаа өмчийг бүрэн гүйцэд хүлээж авах, удахгүй болох төрийн их баяр наадмын бэлтгэл ажлыг өндөр түвшинд зохион байгуулах, цаашдаа жилийн дөрвөн улирал ашиглалттай урлаг соёл спортын арга хэмжээ явдаг бүрэн автомат дээвэртэй орчин үеийн 20-30 мянган хүний суудалтай Азидаа нэр хүнд бүхий шинэ мулти цэнгэлдэх хүрээлэн байгуулах төслийг олон нийтэд танилцуулах, Монголын хөрөнгийн биржээр дамжуулан IPO гаргах бэлтгэл ажлыг хангах үүргийг хүлээж авлаа" хэмээн мэдээлсэн.

Хотын дарга шоу бизнесийн салбарт удаан ажиллаж байгаа Ж.Энхжаргалан гэдэг залууг өнгөрсөн өвөл хөгжил, бүтээн байгуулалтын бодлогын зөвлөх гэсэн "шошго" зүүж дэргэдээ авсан.

Хуур музык фестиваль, дрон шоу, Драгон терминалийн дэргэдэх бүтээн байгуулалт, эхнэрийнхээ нь Хөгжлийн банкнаас авсан зээлийн асуудлаар Ж.Энхжаргалан олонд танигдсан. Ингэхдээ тийм ч таатайгаар биш.

Түүний фестивальдаа урьсан од ёс бус үйлдэл гаргаж, Соёлын яамнаас Дрон шоугаараа мөнгө гаргуулсан нь илэрч, эхнэрээ Хөгжлийн банкаас зээл авсныг мэдээгүй гэж мэлзсэн хүн.

Х.Нямбаатар даргын хувьд Ж.Энхжаргаланг нийгмийн хөгжил, бүтээн байгуулалттын бодлогын зөвлөхөөр авсан ч хамтдаа энд тэнд гарч ирж хашаа хайстай ноцолдож, хэрүүл маргаан хийсэн үйлдлүүдээ сошиалд онцгойлон байршуулах болсон нь анхаарал татсан. Тэр ингэж л зөвлөдөг хүн бололтой. Өөрөөр хэлбэл, хөшигний ард Ж.Энхжаргалан зөвлөх нэрээр, Х.Нямбаатарын сүүлийн үед хийх болсон сошиал бичлэг, шууд дамжуулалтуудын цаана буй гэж яригдаж байгаа.

Одоо ч энэ томилгоо оновчтой эсэх эргэлзээтэй. Шоу бизнесээр гаршсан энэ хүнд улсынхаа соёл, спорт, урлагийн ганц талбарыг "өгчхөж" байгаа юм. Адаглаад ашиг сонирхлын зөрчилтэй гэж шүүмжилцгээж байна. Тэр өөрөө шоу зохион байгуулдаг хүн. Эзэн нь болоод буй Төв цэнгэлдэх хүрээлэндээ хэд хэдэн удаа XMF шоу хийсэн. Өөрөө шоу хийдэг хүн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн захирал болбол яах вэ, хэрэв өөрийнх нь хамаарал бүхий компани энд эвент хийвэл хэрхэн хандах вэ зэрэг асуултууд үүсэж буй.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ер нь бол Оюунэрдэнэ, Нямбаатрыг хотын дарга болгосон нь төсвийн мөнгөнөөс цавчаа хийх, сонгуулийнхаа мөнгийг олох л зорилготой томилсон юм байна.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Cain ajillaj bga gj boddog shu. Bi bl demjdeg. Zarim neg aldaa onoo garax l biz. Teriig n tsag tuxaid n xelj uguud bwl zasaj zalruulaad bn biz.

Зочинзочин
Зочинзочин
Reply to  Зочин

Зайл лалараа харин ч сайн ажиллаж бна шүү

зочин
зочин

Харин ч шоу хийдэг хүн чинь юу хийхээ мэддэг, энэ стадионыг ямар болгохоо ч мэдэх хүн юм шиг санагдлаа. Ямар ч байсан Нямбаатар хөөцөлдөж байгаад олон жил нэг гэр бүлийн бизнес болж байсан стадионоо төрд аваад ирлээ,одоо харин зөв л ажиллуулах хэрэгтэй дээ. Болж өгвөл сайхан өөрчлөх шинэчлэх хэрэгтэй.

Зочин
Зочин
Reply to  зочин

Өмгөөлөгч нямбаатар уу

Зочин
Зочин

Ичдэггүй луйварчин шүү дээ Энхжаргалын нэртэй хужаа

Зочин
Зочин
Reply to  Зочин

НӨГӨӨ ХАР ТАМХИНЫ АСУУДАЛ ЯААСАН БЭЭ ??

зочин
зочин

орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг удирдах чадвартай хүн олдоогүй юм байх даа, энэ луйварчин чадахгүй ш дээ

Зочин
Зочин

Бас болоогүй ээ нууцаар мөрийтэй тоглоом зохион байгуулж нэрд гарсан биш үү тэгж шуугиад байсан санагдахын

Зочин
Зочин

ЭНЭ ГӨЛИЙЧӨӨД ИХ ЦОГЛОГ ГАР БАЙНА ХАРВААС ЗАЛЬТАЙ ГӨЛӨГ БАЙНА ЗҮГЭЭРЭЭ САЙН СУМЛААД ЭРХИЙГ НЬ ӨГӨӨД ТӨВ ЦЭНГЭЛДЭХИЙН ЭРГЭН ТОЙРОН ГАЗРЫГ БУЦААЖ АВНА ГЭЭД ДӨРВӨД ЧОЙЖИЛСҮРЭНТЭЙ ХАЛЗАГНУУЛ ЦЭНГЭЛДЭХИЙН ГАЗАХ ЯРИГДАХААР ЭНЭ ДӨРВӨДИЙН НЭР ЕРӨӨСӨӨ АЛГА БАЙХЫН ШУДАРГААР АВСАН ГЭЖ Л БҮҮ ХУЦААРАЙ РАПИД ХУРДЫГ НУРААЦГААЯ ГАЗРЫН ХӨРСНӨӨС АРЧААД ХӨЛӨӨ ЖИЙЖ СУУГААД ХУУШУУР ЖАМИРЦГААЯ ЗҮЛЭГ НОГОО ТАРЬЖ САЙХАН ЦЭНГЭЛДЭХЭЭ ЦОГЦЛООЦГООЁ

Зочин
Зочин

Ингэнээ, бөөснүүд

halinjav
halinjav

uurchilj buteen baiguulah nereer tusviin mungund buu tsavchaa hiigeeree ! tusviin mungu odoo uildag , yridag bolson shuu !

Холбоотой мэдээ

Back to top button