Улс төрийн мэдээ

С.Зоригийн хөшөөнд Л.Гантөмөр, Х.Баттулга нарын "фракц" тусдаа хүндэтгэл үзүүлэв

ХЗДХ-ийн сайд асан Х.Тэмүүжин өнөөдөр "С.Зоригийг хөшөөг гороолох нь олон ч үзэл санааг нь тойрч, ярилцах нь цөөн юм" гэсэн агуулгаар жиргэжээ. Өнөөдөр бол Санжаасүрэнгийн Зориг агсны мэндэлсэн өдөр юм.

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 20-ны өдөр намууд С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг. Ялангуяа Ардчилсан нам. Сүүлийн жилүүдэд Ардчилсан нам С.Зоригийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэхээр ирэхдээ хэд салах нь уу, хэн хэн төлөөлж ирэх нь үү гэдгээс нюанс уншиж болохоор байв.

Энэ жил түрүүлж Х.Баттулга ирлээ. Түүнийг дагаж МоАХ суурьтай хүмүүс С.Зоригийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.

Дараа нь Л.Гантөмөр, АН-аа төлөөлж ирлээ. Түүний хамт УИХ-д суудалтай Н.Ганибал, С.Одонтуяа нар байв. Мөн Х.Баттулгын фракцын И.Мөнхжаргал энэ удаа тэдний хамт хүрэлцэн ирсэн нь анхаарал татав.

Өөр ардчилагч улстөрч одоогоор С.Зоригийн хөшөөн дээр ирээгүй байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Нам , холбоогоо ялгадаггүй сэтгүүлч юм даа . Түүнээс биш 2 салчихсан юм биш . Харин МАН очоогүй нь их юм. Амьд ахуйд нь газар доогуур ортол мууддаг байж билээ. Сүүлийн үед хайр зарлаад байгаа.

Зочин
Зочин

Ардчилсан нам сэхэж өндийхөөсөө өнгөрсөн шүү!!!

Зочи АРХАНГАЙНХАН
Зочи АРХАНГАЙНХАН

ЗӨВ , өөр хэн ч очих юм билээ - Батүүл , Эрдэнэ хоёр очилтой биш ...

Зочин
Зочин

Battulga odoo bolimoor yumaa albaar ingej hagaralduuluud baidag yumuu haashaa yum... Ene yanzaaraa AH ene songuulit dahiad l yalagdah yum bna daa..

Зочин
Зочин

Өөрснөө алчихаад худал жил болгон цэцэг тавьсан болж жүжиглэж яахав дээ

Зочин
Зочин

Эби захиалагч юм байж, тэгвэл алуурчид "эрдэнэтийн эхлэл, дараагийнх Бат үүл" гэж хэлсэн гэдэг. Тэгвэл Эби үүлийг бас захиалсан байх нь. Булганы үгээр эр, эм хоёр, эм өндөр гээд 26 жил чулуу хөөлөө. Алуурчидыг Булган тод сайн тогтоож авч аман зураг зуруулсан. Чимгээ хоёр бишийг тун сайн мэдэж байна. Тэгээд монголын бүх хүний зургийг 26 жил үзээд зааж өгсөнгүй вэ. Монголд бүртгэлгүй хүмүүс үү, монголоор ярьж цай уусан байдаг.

Зочин
Зочин

Ваа үхэж хэвтээ! Ардчилсан намынхан Зоригийг алчихаад битгий жүжиг тавиад бай!!!

МоАХ-ны жинхэнэ партизан.
МоАХ-ны жинхэнэ партизан.

Баттулга бол коммунист. Тэр Жуковын хөшөөнд цэцэг өргөж байсан. Гэтэл Зориг Жуковыг махчин яргачин коммунист гэдгийг мэддэг байсан. Иймээс Баттулга Зоригийн хөшөөнд цэцэг өргөх эрхгүй. Тэр бол цус ярьсан фашист!!! МоАХ-г энэ хулгайчаас салгаж авах ёстой.

Монголмаа
Монголмаа

Ха ха ха хамрын доор хагархай ... тэгээд чи АХ-гоо салгаад аваач дээ

Холбоотой мэдээ

Back to top button