Улс төрийн мэдээ

"Данх шүгэлдэж байна"

Манай Ерөнхий сайд "Данх" гэж цоллуулдгаа эерэгээр хүлээж авчээ. Бас авууштай чанар биш гэж үү. С.Зориг агсны эхнэр Б.Булганы ярилцлагын үеэр хэд хэдэн удаа шүгэлдэж буй данхны дүрслэл гарав. Найруулагч Б.Баатарын шийдэл.

Данх шүгэлдэж байна.

"Улаанбаатараас ярьж байна" нэвтрүүлэгт ороод Ерөнхий сайд бөгөөд МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хаврын улс төрийн голлох сэдвийг тодорхойлсон. Энэ бол С.Зоригийн хэрэг байх нь, үүнийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж руу чиглүүлэх юм байна гэдэг үүгээр ойлгомжтой болсон.

Үргэлжлээд С.Зоригийн хөшөөний асуудлыг хотын дарга Х.Нямбаатар сөхөж, С.Зориг агсны ах С.Баяр мөн урьдчилж бэлдсэн ярилцлагад орсон. Дараагийн мэдиа ажил нь С.Зориг агсны эхнэр Б.Булганых байв.

Буруугаар эргэсэн Б.Булганы ярилцлага бичвэрийг энд дарж уншина уу.

Өмнө нь аль ч үеийн Засгийн газрын тэргүүн С.Зоригийн хэргийг "Улс төрийн захиалга" гэж ил тод мэдэгдэж байгаагүй юм. Тэр улстөрчийн хувьд ажиллаж, урагшилж байна.

Гэвч сошиал хүчтэй, сошиалын өнгө аяс бас өөрчлөгджээ. Тэд мэдиа ажилд хууртахгүй байна. "Тархиа угаалгахгүй" гэж ил тод хэлж байна. Үүгээр зогсохгүй, асуудалд олон талаас дүн шинжилгээ хийж, байр сууриа уралдуулж байна.

Бүгдээр, бөөнөөр хэлэлцэх сэдвийн голд Л.Оюун-Эрдэнэ амралтын хоёр өдрийн турш оршлоо.

"Нисванис" хамтлагийн ахлагч Амгаа (Л.Энх-Амгалан) тоглолтынхоо үеэр "Би данх бацааныг дэмждэг" гэж дуугарсан талаар хагас, бүтэн сайнгүй хэлэлцэв. Зарим нь "Нисванис"-ийг дахиж сонгохгүй ч гэж хэлж байна.

Ерөнхийдөө пи-ар ажлыг бусдаар дамжуулж, бусдаар дөрөөлж хийх нь улам бүр шүүмжлэлийн бай болох шинжтэй. Үүнд нь АН-ынхан, Л.Оюун-Эрдэнийн эсрэг фракцынхан хөөрч, боломжийг эс алдан, шүүмжлэл бүрийг өлгөн авч, сошиалд идэвхийлэн ажиллаж байна.

Одоо дахиад, дараагийн ярилцлага гэж цацагдвал хүмүүс таатай хүлээж авахааргүй байна. Харин Л.Оюун-Эрдэнэ үнэхээр С.Зориг агсны хэрэгт сэжим атгасан бол одоо өөрөө яриасай. Яг юу болоод байгаа дээр тайлбар хийгээсэй. Эгээ л шүгэлдэж буй данхны дүрслэлийг зоригтой үзүүлсэн шигээ. Эс тэгвэл олон нийт "Мэдиагаар тархи угаалаа" гэж уурлаж байна. Ерөнхийдөө түүний мэдиа нь, пи-ар ажиллагаа нь сошиалд амжилт олохгүй байна.

Одоо далд биш ил шүгэлдэхийг нь олон нийт хүлээж байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
21 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ИРГЭН
ИРГЭН

хүзүүгүй Элбэгдорж, Батүүл,нараас эхлээд их л Сандралдцгааж байна даа ,,,,,,сайн Данх шүгэл сайтхй байдын шдээ,,,,,

Зочин
Зочин

Оюун-Эрдэнэ ерөнхий сайдаа дэмжинэ. Бүгдээрээ дэмжиж байгаа

Зочи
Зочи

Элбэгдоржийг яаралтай АНУ с авчирч олны өмнө яллах хэрэгтэй. Оюунэрдэнийг юу ч гэж харлуулсан олон түмэн түүний талд нөгөө талд нь Элбэгдоржийн хамсаатнууд , хятад цустай хамтран зүтгэгч нар нь гарлаа .

ИРГЭН
ИРГЭН

Шүгэл сайтай Данхаа дэмжинээ,,,,,,

Зочин
Зочин

Данхан гэхэд бүү зов хоосон биш дүүрэн данх бас шүгэлдэж дохио өгнө гоёшдээ Оюка

Хариулт
Хариулт
Reply to  Зочин

Ганчимэгийн ярилцлага , Булганы ярилцлага адилхан зохион байгуулалттай олон ТВ сувгаар цацагдав . Олон ТВ , Ганчимэг , Булган ( Булгантай ярилцлага хийсэн хүн) нар худалдагдсан гэж ард түмэн хардаж эхлэж байна . Олон сонгуулийн өмнө ингэж пи ар хийдэг нь МАН одоо явуургүй гэдгээ ойлгоогүй бололтой.Сонгуулийн маргааш мартагддаг . Сүүлийн 8 жилд ямарч ажил хийсэнгүй ПОПУЛИЗМ хийсээр дуусгасан даа.Сонгуулийн дүнгээ тавиулах гээд МАН сандарч байна даа. Одоо энэ хэлсэн ярьсан бүхэндээ хэзээ нэгэн цагт бүгдээрээ.

отгонбаатар
отгонбаатар
Reply to  Хариулт

Үндсэндээ АН-н лидерүүд зөвлөлдөн байж Зоригийгоо нухсан юм байнашдээ Элбэгдорж гарах нүхээ олохгүй бачимдж баларч байгаа нь хэлсэн үгнээс нь тодорхой байна..Нөгөө мэргэн цэцэн яачив, хурц дайчин үг хэллэг бүр алга. Хачин тэнэг зүйл ярилаа бэлдэж ярих сөхөөгүй айжээ. одоо өөрийгөө хамгаалсан Оюун-Эрдэнийг муулсан доромжилсон контентууд бүх телевизээр төлбөртэйгөөр хөврөх болно

ЗОЧИН
ЗОЧИН
Reply to  Зочин

ИЙМ ШҮГЭЛДДЭГ ДАНХ ШИГ ЕРӨНХИЙ САЙДТАЙ БАЙЖ ҮЗСЭНГҮЙ, МУНДАГ ЮМАА. НЭГ БАРЬСНАА ЗААВАЛ АЖИЛ БОЛГОДОГ ЗАНТАЙ ХҮН ЮМ. ОДОО АТИГАРЫН ШИЛЭН ХҮЗҮҮ НЬ (ХҮЗҮҮГҮЙ БИЛ ҮҮ) САЙН БАЗААД АВСАН БОЛОЛТОЙ, ОДОО АРСЛАН ШИГ ХЭД СЭГСРЭЭД ХАЯХ ХЭРЭГТЭЙ

Зочин
Зочин

Их л сандарцгааж байна даа. Нилээд мөнгө өгч бичүүлж дээ.

ЗОЧИН
ЗОЧИН
Reply to  Зочин

ХҮЗҮҮГҮЙ ОДОО ҮХЭХ ГЭЖ БАЙГАА, ИЙМ АРЧААГҮЙ АМЬТАД ХҮНИЙГ ТАМЛАХ ЯРГАЛАХДАА ГАРАМГАЙ БАЙДАГЧ БИЕД НЬ ТУЛААД ИРЭХЭД ЯМАР ӨТ ШИГ ӨӨДГҮЙ ГЭЭ, АТИГАР ШОРОНД ОРВОЛ НЭГ ӨДӨР БОЛООД Л ЧАЦГА САВИРУУЛНА

Зочин
Зочин

Элбэгээ одоо амиа хорло Булганыг ингэ гэж санаагүй байх

Зочин
Зочин

26 жилийн өмнө хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн хүнээр улс төр хийж байгаа мулгуу Данх, Хэрээ,Хулгар бөх 3 ыг С.Зоригийн сүнс тойрон эргэлдэнэ. Эби Данхын зүрхэнд түрээсгүй оршин тогтноно

Зочин
Зочин

Баатар бл пиар мдэхгү.тм учраас нэвтрүүлэг нь алдаа ихтэй эвлүүлэг бг учир данхыг баллав.
Удвал ман мананг шүүмжилсн ярилцага өгсөнөөс тасдаж аваад элбэгдоржыг муулсан мэтээр эвлүүлсэн ч бх шг.энхбаярыг хоригдол болсны дараа махн нэриыг дээд шүүхээс өгсөн ч гэх шг.халтуур.булган бл өөрийн но гоос зугтаж тал тал ру өнхөрч бга аргаа барсн эмээ хөөрхи

Зочин
Зочин

Муу фсда минь 9 ийн албыг хашсан тайлангаа тавт

иргэн
иргэн

Хэрэг гарснаас хойш 26 жил өнгөрсөн байхад хэргийг илрүүлж чадахгүй байгаа нь эрх баригч намын буруу шд. Ажлаа муу хийж байна. Хов живээр бус үнэн, ил тод байдлаар ажлаа хийгээчээ. Алийн болгон утаатай, түгжрэлтэй, хэрүүл уруултай, хов живээр амьдрах юм бэ. Зүгээр л энгийн тайван амьдардаг болмоор байна. Ард түмэн чинь тэнэг биш, цагаан цаас биш болсон гэдгийг мэддэггүй юм уу хаашаа юм

Зочин
Зочин

Ккк хошин шог цаашаа л болох юм даа. Ажиглаад байсан чинь нөгөө жүжигчин Дөлгөөн гэдэг хүүхэн бас хажуунаасаа томдуу толгойтой юм билээ

Зочин
Зочин

tatvar tologchdiin mongiig ingej ureed bai zuv uu

зочин
зочин

монголчууд бид маргааш амьдрах амьдралынхаа төлөө хариуцлагатай сонгуулиа өгнө. Улиг болсон хэрүүл бидэнд ёстой хэрэггүй ахиад гай болно. Эрүүл саруул сэтгэж байгаа дэлхийн нийтийн нийтлэг амьдрал хэрэгтэй байна.

Zochin
Zochin

Elbegdorj muulah gej tatvarin 160saiar 15tv, aimar yum. 4jil zohiomloor busdig muulj, uuriiguu magtaj onoo avdag uls tur hiisen, ard n tursun ah Hero gedeg asar tom tarhi ugaaltin pyarin bag bain. Yag buteesen, hugjuulsen zuil baihgui, hudal onol shugeldne.

Хариулт
Хариулт
Reply to  Zochin

Үнэн үү Татвар төлөгчдийн 160 саяар 15 телевиз худалдаж авсан гэнэ үү.Түрүүн бас Ганчимэгийн нэвтрүүлэгийг 15 телевизээр цацсан.Тэгэхээр нийлээд 300 сая гэсэн үг .

Зоч
Зоч
Reply to  Хариулт

Элбэгдорж нухсан нь гарцаагүй Оюун ахынхаа төлөө эцсээ хүртэл явсангүй албан тушаалд чөдөрлөгдчихсөн Булган маш зөв ярилаа даа

Холбоотой мэдээ

Back to top button