Улс төрийн мэдээ

Э.Оюунболдыг өвөрмонголчууд барилдуулалгүй "хөөжээ"

Э.Оюунболд нэгдүгээр сарын 27-нд, ӨМӨЗО-нд болсон бөхийн сар шинийн барилдаанд зодоглоно гэж мэдэгдэж байв.

Тэгвэл түүнийг барилдуулаагүй аж.

Э.Оюунболд нийт гурван удаагийн допингийн шинжилгээнд бүдэрсэн удаатай. Эхний хоёртоо маргаж, барилдах эрхээ сэргээлгэж ч байсан. Гэвч гурав дахиа допинг хэрэглэснээр Э.Оюунболд одоогоор бүх насаараа барилдах эрхгүй болоод байгаа.

Хэнтийд очоод "Бөх нь барилдахгүй болохоо нутагт нь ган, зуд болдог байх гэж өөртэйгөө холбон боддог" хэмээн ярьж явсан Э.Оюунболд ӨМӨЗО-нд барилдана хэмээн санасан нь сонирхолтой. Шүүх дээр маргахдаа олон улсын жишиг, журам стандарт ярьдаг мөртлөө, удаа дараа допинг хэрэглэсэн кэйс нь зөвхөн Монголын нутаг дэвсгэрт хэрэгжинэ гэж бодсон бололтой. Авчиг хууль, дүрэм чанга орон түүнийг "хөөгөөд" явуулж.

БНХАУ-ын талаас Э.Оюунболдод өгсөн бичиг.

Дээрх бичигт Э.Оюунболд нь допинг хэрэглэж, барилдах эрхээ хасуулсан нь тогтоогдсон тул тэмцээнээс хасав гэж тайлбарлажээ.

Урд хөрш ч Допингийн эсрэг үндэсний төвийн шинжилгээг хүлээн зөвшөөрч, ягштал баримтлан ханддаг нь энэ. Авчиг Э.Оюунболд одоо хүртэл маргаж, Улсын дээд шүүхэд хүртэл хандаад байгаа нь анхаарал татдаг.

Бид Э.Оюунболд барилдах эрхээ сэргээлгэхийн тулд ямар тохироо, үндэслэлээр Улсын дээд шүүхэд хандаж яваа талаар дэлгэрүүлэн мэдээлнэ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
25 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Ролл
Ролл

Хэнтийн тэнэгүүдийн нэг шдээ

Зочин
Зочин
Reply to  Ролл

Газар газрын тэнэгүүд ганц нэгээрээ.

Архангай
Архангай

Одоо тэр Бадарч гэдэг тэнэг дуракын цолыг хурааж барилдах эрхийг нь 4 жилээр хасаачээ.Хууль бүгдэд тэгш үйлэчилнэ шүү

Ганаа
Ганаа

ХАДБААТАР АВАРГЫН ТҮҮХ ДАВТАГДАЖ БАЙНА ДАА 22 НАСАНДАА УЛСАД ТҮРҮҮЛСЭН ЗАЛУУ ШҮҮ ҮЕИЙХНЭЭСЭЭ ТАСАРЧИХСАН АХ НАРАА ДАРЖ ЯВСАН ХҮҮ ДЭЭ ,ХЭРВЭЭ БАРИЛДАЖ БАЙСАН БОЛ ИЙМ ОЛОН АВАРГУУД ТӨРӨХГҮЙ БАЙЛАА ДАРХАН АВАРГА БОЛОХ ЁСТОЙ ХҮҮХДИЙГ МУУ САНААТНУУД ХОРЛОЛОО ДОО

Зочин
Зочин
Reply to  Ганаа

За арай ч үгүй дээ.нутгийн нэр баастсан олиггүй амьтан.Ба аврага шиг сайхан аврага алга даа.

Зочин
Зочин

төрөлхийн тэнэг юм уу хаашаа юм вэ

Зочин
Зочин

Болж!

Бөх сонирхдог
Бөх сонирхдог

Зөв!!!

Зочин
Зочин

Тэнэг юм уу хаашаа юм

Зочин
Зочин

Ичдэгүйн байхдаа нүдний булай

Зочин
Зочин

нэгнээ ядарч ,алдаж онож явахад нь битгий дэвсэж бай л даа монголчууд уг нь төрмөл бие хүч тэнхээ допинг хэрэглэх шаардлаггүй л хүн шүү дээ.Жаахан анзаарга муутай,цайлган хүний л алдаа болов уу гэж боддог шүү.Бөхийн холбоо энэ асуудлыг дахин авч үзэж барилдуулах талаас нь бодолцох ёстой шүү,хангалттай л хохирлоо шүү дээ ,уг нь барилдуулбал барилдаан сонирхолтой л болно доо.

Зочин
Зочин

Атаа жөтөө сайн хүнийг амьдаар нь алж иддэг гэж үүнийг хэлнэ.

Зочин
Зочин

Batsuurinha tsoliig huraagad tsoliig ni huraagach badarch oyunbold hoer yamar gem hiiwe diilhe bolihdo dopin gj hutshii magaljaw nowsh mine zailarai

Зочин
Зочин

Үхсэн хүүрнүүд нэгийгээ барьж идээч

Hurai
Hurai

Үйлдлээ үгээ бодохгүй бол бидний алдаа болоод л байна шүү дээ

Отгоо
Отгоо

Өвөр монголчууд минь манай ар Монголын шуналтнуудыг битгий барилдуул.тэд танай үндэсний бөхийн дэвжээг гутаана.тэд найраа хийж наймаалцана хэцүү шүү

Но допинг
Но допинг

Зөв. Муу юм ийм л үр дагавартай. Шархандаа баригдтал допинг хэрэглэсэн ш дээ ....Шалгалтаар бус гадаад талаасаа мэдэгдээд хандаад баысан ш дээ.....

Зочин
Зочин

1 удаа допингийн хэрэгт холбогдсон бол гэнэдэж гэж зөөлрүүлэн ойлгож болох. Харин 3 удаа гэдэг бол дэндүү даварсан хэрэг. Шударгаар өрсөлдөхөөс зайлсхийж, эрүүл мэндээ ч золиослон байж ямар ч аргаар хамаагүй цол авах гэж улайрч байгаа нь Яав ч эрүүл тархи толгой биш ээ

Zooch
Zooch

Допингийн нөхөд хүн хянах манатай өөрсдөө асуудалд ороод байсан одоо юу болов таг болчих юм. Монголд допинг арай хөгжөөгүй бнаа даа. Уух нь ууж л байг л дээ. Өөрийгөө хохирооно. Харин согтуу жолооч бол хүн ална эрс ялгаатай.

Саша Сага
Саша Сага

Увсын бөх допинг хэрэглээд 9 сар эрхээ хасуулаад наадмаар барилддаг..өрсөлдөгч Оюунболд 2 жил хасуулаад наадмын маргааш эрх нь сэргэдэг шийдвэр нь илт улс төрийн оролцоотой Увсаас Дархан Аварга төрүүлэх хортой ажиллагаа шүү..мэнгэт Нямдоржийн хийсэн ажил..

Зочин
Зочин

Эх оронч.
Зан аашийн хувьд маш доголдолтой, их дээрэлхүү хүн харагддаг. Бүү барилдуул.

Энхболд
Энхболд

Ёстой юм ёсоороо л болж

Зочин
Зочин

Энэ нэг сайхан залууггадуурхсаар байгаад дуусгалаа даа.3удаа хэрэглэх тэнэг хүн байхгүй дээ Хоол ундаа болгоомжтой л байх байж дээ

Зочин
Зочин
Reply to  Зочин

Санаатай цол гуншинд шунаж байж хэрэглэсэн хүн одоо яаая гэхэв дээ.

Баагий
Баагий

Өө хөөрхий яана даа

Холбоотой мэдээ

Back to top button