Улс төрийн мэдээ
Засгийн газар хуралдаж байна

Засгийн газрын өнөөдрийн /2024.04.24/ ээлжит хуралдаан эхлээд байна. Хуралдаанаар,
- Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
- Шинэ зуун мод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл
- "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай Засгийн газрын тогтоолын төсөл
- Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон түүнтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төсөл
- "Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл
- Газрын тосны бүтээгдэхүүний агуулах, шатахуун түгээх станц, автомашин хийгээр цэнэглэх станцын барилга байгууламжид хяналт шалгалт зохион байгуулсан талаар
- Онцгой байдлын байгууллагад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, техник, тоног төхөөрөмж, хувцас хэрэглэлийн хангалтын талаар
- Иргэдийг орон сууцжуулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хэрэгжилтийн талаар зэрэг 35 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.
Хэлэлцсэн асуудлаар 14.00 цагаас мэдээлэл хийхээр товлоод байна.
Ташрамд, өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Хот тосгоны эрх зүйн байдлын хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон нийслэлээс гадаад, дотоод бондын санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа зарим төслийн талаар хэлэлцэн шийдвэрлэсэн.
Мөн Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барих нь зүйтэй гэж шийдвэрлэсэн бөгөөд төрийн өмчийн их дээд сургуулиудтай холбоотой зарим арга хэмжээний талаар хэлэлцсэн.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.