Нийгэм мэдээ

Бурханч ламын 49 хоногт зориулсан маанийн бүтээл сүсэгтэн олонд нээлттэй

Аглаг бүтээлийн сүмд маани хурах үйл ажиллагаа болно.

Тодруулбал, энэ удаагийн маанийн бүтээлийн онцлог нь бурханч лам Г.Пүрэвбатын нирваан дүр үзүүлсний 49 дэх хоногийн тахилд зориулагдаж буй. Ингэхдээ тавдугаар сарын 22-ны 19 цагт хурал эхэлж, тавдугаар сарын 26-ны өдөр өндөрлөнө.

Хурал гадаалсан байсан ч маани тоолох үйл ажиллагаа нь өдөр, шөнө алгасалгүй, тасралтгүй үргэлжилдэг учир бүтээлд хонуутаар болон олон хоногоор оролцож байгаа хүмүүс багт хуваагдан хуваарийн дагуу ээлжээр маань таслахгүй тоолох бөгөөд нэг багт дунджаар 2-3 цаг оногдоно.

Маанийн бүтээлд бүтэн буюу хонуутаар оролцох хүсэлтэй сүсэгтэн Аглаг бүтээлийн сүмтэй тавдугаар сарын 20-ны өдрөөс өмнө урьдчилан холбогдож, бүртгүүлнэ. Хоноглох сүсэгтнүүд аяны хөнжил, гудас, оо сойз, алчуур, саван, дулаан хувцас, ороолт, эрхи, хувийн жижиг халуун сав, халбага сэрээ, аяга тавгаа авч ирэх бөгөөд зөвхөн цагаан хоол иднэ.

Харин урьдчилж бүртгүүлээгүй, хонохгүй сүсэгтнүүдийн хувьд өөрсдөө хоол хүнсээ бэлтгэж очих юм байна.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Mongol hun
Mongol hun

Nirvan dur uzulsn gedgn purevbat nas barsan ymu

Зочин
Зочин
Reply to  Mongol hun

Hadnaas unaj gemteed nas baraad udaj bnaa ho

Зочин
Зочин

Уул нь их л сайн сайхан юм хийгээд байх шиг байсым даа, нутгийн уул хангай нь таалсангүй юм болуу даа, ум мааний бал ми хум !

Аагий
Аагий

Яаж холбогдож очих вэ утас байна уу

erhembyar
erhembyar

saihan buyndan dagan baysi

Зочин
Зочин

Яагаад хадгаас унаж гэмтэв шалгаад юу болов иргэд бид нэхэх эрхтэй бүтээл туурь нь зуунд давтагдахгүй сайхан хүнээ юуны учир алдав

Зочин
Зочин

Arhichin l###r lam uheel biz yund gaihah we

Холбоотой мэдээ

Back to top button