"С.Зоригийн хэргийн эд мөрийн баримтад 26 жилийн дараа анх удаа ДНК шинжилгээ хийлээ"

ЦЕГ-ын мөрдөн байцаах албаны хүнд гэмт хэрэг, мөрдөн шалгах хэлтсийн дарга, хурандаа Д.Энхтөр мэдэээлэл өглөө.
Тэрбээр, "Эрүүгийн 830, 142 дугаартай С.Зоригийн бусдад хутгалагдаж нас барсан хэрэгт ТЕГ, ЦЕГ-ын дарга нарын хамтарсан ажлын хэсэг байгуулах тухай тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Цагдаагийн байгууллагаас 1998 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хэрэгт хураагдсан эд мөрийн баримтуудад АНУ-ын ДНК шинжилгээний байгууллагын дэвшилтэт технологийг ашиглан энэ онд шинжилгээ хийлгэж эд мөрийн баримтуудаас ДНК мэдээлэл тогтоосон.
Хэрэгт 26 жилийн турш тасралтгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулсан боловч анх удаа ийнхүү ДНК мэдээлэл шинээр тогтоогдож байгаа нь шинжлэх ухаан, техник технологийн ололт амжилтыг ашиглаж хэрэгт шинжлэх ухаанчаар хандах боломжийг олгосон ач холбогдолтой нотлох баримт гэж үзэж байна.
Энэхүү ДНК мэдээлэл урд нь энэ хэрэгт холбогдуулан шалгаж байсан бусад хүмүүсийн ДНК мэдээлэлтэй тохироогүй. Энэхүү ДНК мэдээлэл нь хэний мэдээлэл болохыг тогтоох чиглэлээр хамтарсан ажлын хэсгээс мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна" гэв.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Элбэгдоржийнхтой таарах магадлалтай.
Huzuugui ch gishgeh gazargui bolj bna da
Ц.НЯМДОРЖИЙНХТОЙ ТААРЧЭЭ
ДНХ нь коммунист хүнийх гэж гарсан гэнэлээ,
их горьдох биенд чинь муу элбэгээ амиа хорлох вий болгоомжлох
Хүнийх бус тарваганы ДНК гарсан гэсэн
Үнэнд гүйцэгднээ элбэгээ
УРЬД ӨМНӨ НЬ ДНК -гийн ШИНЖИЛГЭЭ ХИЙЛГЭХ САНХҮҮГИЙН ТАЛААР БОЛОМЖГҮЙ БСАН ЮМ УУ, ЭСВЭЛ ШУ ТЕХНИКИЙН ДЭВШИЛ НЬ ХҮРЭХГҮЙ БСАН ЮМ УУ? УРЬД НЬ АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДХҮҮНИЙГ ӨЧНӨӨН УДАА ӨРЧИЛСӨН ГЭДЭГ. ТЭР ҮЕД ҮС ЗЭРЭГ АНХНЫ НОТЛОХ БАРИМТЫГ СОЛИХ, ӨӨЧРЛӨХ ЗЭРЭГ ҮЙЛДЭЛ ГАРААГҮЙ ГЭХЭД ИТГЭЖ БОЛОХ УУ? САЯЫН ШИНЖЛҮҮЛСЭН НОТЛОХ БАРИМТ ЯГ ЭХ НОТЛОХ БАРИМТ БОЛОХЫГ ЯАЖ НОТЛОЖ ЧАДАХ ВЭ?
Хорь гучин жил болсон хойно хэн энэ үгэнд үнэмших билээ, бөхчүүд хэдхээн хоноход л "шээс сольчисон" гэдэг ш дээ, хө !
Энэ арай л удаан уу. Худлаа шүү энэ бол МАН ы жүжиг
Odoo ene togloomoo zogsoogoosoi
Хэн шинжилгээг хийлгэхгүй өдий хүртэл саатуулж чадах вэ?? Элбэгдорж!!!! Тэгэхээр захиалагч тодров уу даа гэж бодогдож бна шүү түмэг олон минээ
Одоо гэм буруутныг ил гаргах цаг нь болсон. Арай дэндүү мафижсан байж.