Нийгмийн

Жижиг дунд бизнесийн санхүүжилтийн хүртээмж нэмэгдэх боломжтой боллоо

Худалдаа Хөгжлийн банк урт хугацааны стратеги зорилгынхоо хүрээнд Монгол Улсын эдийн засгийн хөдөлгөгч хүч болсон жижиг дунд бизнесүүдийг идэвхтэй дэмжин ажилладаг. Энэхүү бодлогынхоо хүрээнд Дижитал кредит ХХК-тай хамтран ажиллахаар болоод байна.

Дижитал кредит ХХК нь Олон улсын санхүүгийн корпорац (ОУСК)-ийн дэмжлэгтэйгээр “Саshme Нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн дундын платформ”-ыг хөгжүүлэн нэвтрүүлээд байгаа юм.

Хоёр тал хамтран ажилласнаар нийлүүлэлтийн сүлжээний бизнес эрхлэгчдийн эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх, барааны эргэлтийг сайжруулах, борлуулалтыг нэмэгдүүлэх боломжтой юм. Түүнчлэн банк барьцаагүй, бага хүүтэй, байгаль орчинд ээлтэй санхүүжилтийн шийдлийг хэрэгжүүлэх гарц нээгдэж байна.

Худалдаа Хөгжлийн Банк 34 жилийн түүхэндээ Монгол Улсын банкны салбарын дэвшил бүхнийг тодорхойлогч, анхдагч нь байж ирсэн.  Худалдаа Хөгжлийн Банктай хамт 1990 оноос эхэлсэн жижиг дунд бизнесүүд өнөөдрийн ТОМООХОН аж ахуйн нэгжүүд болж, Монгол Улсын эдийн засгийн цөм тулгуур хүч болж байна.

Худалдаа Хөгжлийн Банк зөвхөн 2023 онд Жижиг дунд бизнесийн Худалдаа, Барилга,Үйлчилгээ, Тээвэр агуулах болон Бусад салбарын 80,000 орчим иргэн, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллажээ.

ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХАМТДАА

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button