"Тэргэнцэртэй иргэд зорчих налуу хэсгийг аспальт хучилт хийхээр өндөрлөсөн"

Нийслэл хотод амьдарч байгаа тэргэнцэртэй болон хүүхдээ тэргээр түрээд явж байгаа иргэд гудамжид явахдаа нэлээдгүй саад бартааг туулдаг нь хэвийн үзэгдэл болоод буй.
Урин дулааны цаг ирэхээр хотын зам, талбай, явган хүний гарц, бордюр зэргийг засаж, шинэчилдэг. Энэ нь нэг талаараа сайн зүйл хэдий ч нөгөө талаараа зарим иргэдийн эрхийг зөрчиж, эрүүл аюулгүй орчинд халдсан тохиолдол хэд хэдэн газарт харагдаж байна.
Хамгийн сүүлийн жишээг дурдахад, хүмүүс ихээр зорчдог ХУД-ийн И-Март худалдааны төвийн урд талын гэрлэн дохионы уулзварын бордюрыг өнгөрсөн долоо хоногт сольсон. Солихоос өмнө тус зам гарах хэсэг налуу чиглэлтэй байсан бөгөөд тэргэнцэртэй, бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан 0 түвшинд байсан. Харин одоо бордюр сольсноос тэдгээр хүмүүсийн зорчих хэсэг өндөр хашлагатай болж нэлээдгүй хүндрэл учруулахуйц байдалтай болсон байна.
Бид дээрх асуудлыг нийслэлийн замын хөгжлийн газраас тодруулахад "Зургаадугаар сарын 01-ний 23.00 цагаас зургаадугаар сарын 03-ны 06.00 цагийн хооронд аспалт бетон хучилтын ажил хийгдэхээр төлөвлөгдсөн. Энэ ажлын хүрээнд шинээр хийгдэг аспальт бетон хучилтын түвшинд тааруулж хашлагыг өндөрлөсөн байгаа. Харин хучилт хийсний дараа хашлага 0 түвшинд очиж тэнцүү болно” гэлээ.
Судалгаанаас харахад нийт тэргэнцэртэй иргэдийн 19 хувь нь өөрсдөө бие даан нийгмийн амьдралд оролцдог гэсэн судалгаа байдаг. Тэгвэл тухайн иргэдийн эрх ашиг алхам тутамд зөрчигдсөөр байна.
 
				








 
	             
	             
	             
	             
	             
	             
						



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ш�##� тэнэг !